Д.Эрдэнэцогт: Өглөг...

Д.Эрдэнэцогт: Өглөг...

ӨГЛӨГ бол өрөөлийг хайрлах үндсэн хууль, өрх гэр улс үндэстэн өсөн дэвжихийн үүд хаалга бөгөөд та халуун зүрх халамж анхаарал цаг зав цалин орлого гэх мэт хамгийн л үнэт зүйлсээсээ харамгүй сэтгэлээр бусдад өгөхийг хайрын өглөг гэнэ. Хайрын өглөг хаана их байна тэр газар шинээр үр хүүхэд өрх гэр төдийгүй үндэстэн шинээр төрж тэртээ

Америк шиг цэцэглэн хөгждөг жамтай.

Америкт хоолны газар ороход л хорин хувийг нэмж өгөхөөс эхлээд манай монголд мянганы сан та бидний хамаатны хүүд сургалтын тэтгэлэг гээд хэн нь хэнд хэдийг өгч байгаа нь ч мэдэгдэхгүй хэдэн арав зуун мянга сая долларыг муу хэлүүлсэн мөртлөө ил далд дээр доргүй өгсөөр байдаг нь америк үндэстэн үүсэн хөгжиж өсөн дэвжихийн үндсэн учир шалтгаан үүд хаалга болдог. Өнгөрсөн оны сүүлээр америкууд монголын хүүхдийн сайн сайхны төлөө Монгол Улсад таван сая ногоон буюу 15 тэрбум төгрөг өглөө. gogo.mn/r/5dxww

Дашрамд дурдахад, Монголд орж ирж байгаа нэг цент мөнгөний үнэ цэнэ асар өндөр гэдгийг уншигч танд учирлан тайлбарлаж хэлмээр байна. Зарим хүмүүс гадаадынхан мөнгийг худгаас ус авах дайтай олж монгол руу сая саяар нь цутгаж байна гэж боддог бол ёстой эндүүрэл. Европод хүмүүнлэгийн сайн дурын ажилтанууд айл айлын хаалга тогшоод учир байдлаа тоочин төмөр цент нэг хоёр евро цуглуулаад явдаг бол Өмнөд Солонгос Тайван Гонконг зэрэг Азийн орнуудад мянга мянгаараа хүмүүс сургуулийн зааланд бөөнөөрөө нэг өдөр мацаг барин тухайн өдөр гэртээ хэрэглэх идэх ёстой байсан хоол унд гэрэл ус тогныхоо мөнгийг хандивладаг бол америкууд үсээ хусуулаад ургах хүртлээ үсчинд төлөх ёстой байсан мөнгөө хандивлаж байх жишээтэй.

Энэ дэлхийн сайн санаат хүмүүс хоол ундаа хасан байж цэвэр хөдөлмөрөөрөө олсон мөнгөнөөсөө тав аравыг илүүчилж байж босгодог, өвчтэй зовлонтой ядуу зүдүү өнчин өрөөсөн хүмүүст зориулагдсан хүмүүнлэгийн сайн үйлсийн өглөгийг зарцуулах ёстой зүйлд нь бүрэн гүйцэд зарцуулалгүй замаас нь шомбодохыг хүссэн төрийн албан хаагч түшмэл болон хэнбугайд нь ч хоол болохгүй, хэрэв хэн нэгэн ингэвээс энэ нь Таван толгойн нүүрсийг та хулгайлаад зарснаас ч илүү нүгэл болно.

АДРА, Дэлхийн Зөн зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд үндсэндээ хорь гаран жил Монголд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө хумиж дайн дажин дүрвэгсэд ядуурлын хөлд илүү нэрвэгдсэн Ойрхи Дорнод, Араб Африкийн орнууд руу тусламжийн гараа түлхүү сунгах болсон, цаашдаа ер нь сайн үйлс хүмүүнлэг өглөгийн асуудлаа монголчууд бидний гарт атгуулаад гарч байгаа өнөө үед хүний төлөө сэтгэлтэй сайн үйлсийн санаатай иргэдийн нийгмийн давалгааг өрнүүлэх, хандив өргөх арга барил хөрөнгө босгох менежменттэй сайн дурынхан залуу үеийн бүхэл бүтэн армийг бий болгох нь монголчууд монголчууддаа төдийгүй дээр дурдагдсан дэлхийн ядууст ч бид гараа сунгах өглөгийн их аяны үндэс суурь тавигдах болно \зураг дээр: Хан-Уул дүүргийн долоон хорооны 73 өрх Дэлхийн Зөн ОУБ-ын Өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх хөтөлбөрт амжилттай хамрагдсанаар ядуурлаас бүрмөсөн гарч байгаа нь.

Өрх гэр улс орон өнөөгийн хувьцаат компани Мобиком ч ялгаагүй өсөн дэвжихийн нууц нь өглөгөндөө байдаг. Гэхдээ баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах нь өгөх үйлсийн үндсэн зарчим өөдлөн дэвжихийн үүд хаалга гэдгийг үргэлж санаарай. Өөрөөр хэлбэл, өглөг нь үнэн зүрхнээсээ харамгүй сэтгэлээр хоёр бодол хорон санаагүйгээр өгөгдвөөс хайрын сэтгэлийн үр жимс нь үеийн үед ч цэцэглэх учиртай.

Чухамхүү монголчууд бидний цаашдын эргэх тавилан нь эжий аав эх дэлхий эх орон элгэн садан гээд бусаддаа өгөх өглөгөөс шууд хамаарна.

Их сургуулийн төгсөх курсын оюутан охин хэдийгээр онц сурдаг ч ар гэр амьдрал ахуй туйлын хэцүүгийн улмаас сургалтын төлбөрөө төлөөгүй тул дүрэм журмаа үндэслэн сургуулийн захиргаа төгсөлтөн дээр дипломыг нь өгөхгүй гэдгийг мэдсэн тэрээр ангийн багшаараа дамжуулан захирлаасаа Бүгд төгсөөд байхад ганцаараа үлдэх нь эвгүй юмаа ангийнхаа охидуудаас ч ичээд байна хэмээн аминчлан гуйж, арга ядахад надад дипломгүй хавтсыг нь ч болов өгөөч хэмээн гувшиж байж зөвхөн гаднах хоосон хавтас гардахаа зөвшөөрүүлжээ.

Төгсөлт ч болдгоороо болж бүгд л дипломаа гардаж хавтасыг нь нээн дүнгийн хуудас дипломаа бие биедээ үзүүлэн дурсгалын зургаа татуулж байлаа. Хамгийн сүүлд мань охиныг нэрсийн дараалалаар хавтсаа аван индрээс бууж ирэхэд учрыг гадарлах ангийн охидууд төлбөрийн чадваргүй байжээж дандаа л онц авч хор шар хөдөлгөж байдаг мань хүнийг нэг чадъя гэсэн байдалтай Алив дипломыг чинь үзье хэмээн хажуу бүрээс нь шаагилдахад айж ичсэн аргаа барсан бяцхан охин яахаа ч мэдэхгүй дэмий л Бурхан гэж байдаг бол яг энэ мөчид надад туслаач хэмээн хоромхон зуур дотроо залбиран, гаднах хоосон хавтасыг нээтэл дотор нь сургалтын төлбөр бүрэн төлөгдсөн тооцооны хуудас, бүх дүн нь онц гэсэн улаан диплом ярайж байв.

Баярлаад баярлаад баршгүй улаан дипломтой ухаалаг охиныг компаниуд ч уралдаад л ажил төрөлд авч, өндөр цалинтай тансаг амьдралын он жилүүд өнгөрлөө ч хэн гэдэг сайн санаат өглөгч нэгэн хэзээ яагаад тэр сургалтын төлбөрөөр тусалсныг хичнээн жил дэлхийгээс ч хайгаад олсонгүй харин хариуд нь насаараа банкинд хуримтлуулсан мөнгөөрөө сургалтын сан байгуулж ядуу амьдралтай ч онц сурлагатай хэдэн зуун оюутанд жил бүр тэтгэлэг өгч өөр шигээ олон хүний амьдралын замыг нь гэрэлтүүлжээ.

Принц хүмүүнлэгийн сангийн тэргүүн ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419