Ц.Бат-Эрдэнэ: Гэр хороолол болон зуслангийн цахилгааны хэрэглээ өссөн
Засгийн газрын тогтоолоор иргэд, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төр хариуцахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр УБЦТС ТӨХК-ийн Дэд захирал Б.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр орон сууцны хорооллуудад ойролцоогоор 70 мВт ачаалал авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувь буурсан үзүүлэлт. Харин гэр хороололд ачаалал 16 хувь, зуслангийн чиглэлд 46 хувь өслөө. 2020 оны төгсгөлд хэрэглэгчдэд цахилгааны төлбөрийн баримт очсонтой холбоотойгоор төлбөр огцом нэмэгдсэн байна гэсэн гомдол гарсан.
Үүнд тайлбар өгье. 2019 оны арваннэгдүгээр сараас арванрхоёрдугаар сард хэрэглэгчийн дундаж хэрэглээний ачаалал 27 хувь өссөн бол 2020 оны төгсгөлд ачаалал 56 хувь өссөн. Ийнхүү хэрэглэгчдийн ачаалал нэмэгдэж байгаа тул төлбөр их гарсан. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2020 оны арванхоёрдугаар сард хийсэн бичилтдээ дүгнэлт хийж үзлээ. Өнгөрсөн сард 362500 цэгт бичилт хийхэд хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 2-100 дахин өссөн хэрэглэгчийн тоо 36034 байна. Энэ нь нийт хэрэглэгчийн 9.9 хувийг эзэлж байна" гэж ярилаа.