Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, Улсын гуравдугаар төв эмнэлгийн хойно байрлах “Ачтан элит” эмнэлэгт COVID-19 халдвар гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал 14:00 цагт мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ачтан элит эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ. Тус эмнэлэг нийт 134 ажилтантай.Хамгийн сүүлд арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан юм байна. Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулсан. Яг одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс есөн тохиолдолдлын хариу эерэг гараад байна" гэлээ. Мөн “Ачтан элит” эмнэлгээр арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээ өгөхийг зөвлөлөө.