Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Мөн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ.
Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар "Нийслэлийн хэмжээнд 3600 гаруй иргэнээс санал асуулга явуулахад 70 хувь хөл хориог сулруулах нь зүйтэй гэж санал өгсөн. Бүх яамд голлох агентлагаас санал авахад 3-10 хоног сунгах зүйтэй гэсэн. Энэ мэт олон саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ирэх долоо хоногийн даваа гарагт хатуу хөл хориог бууруулахаар тогтлоо.
Хэрэв дээрх хугацаанд халдварын шинэ голомт дахин үүсвэл хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш. Бид уян хатан шийдвэр гаргахын төлөө байгаа. Зургаан аймгийн есөн суманд халдварыг бүрэн хумьж, ногоон бүс боллоо. Орон нутгийнхан хэвийн амьдралдаа шат дараалалтай шилжиж байна. Улаанбаатарт үүсээд байгаа голомтыг хумих чиглэлд анхаарлаа хандуулж байна" гэлээ.