Засгийн газраас хатуу хөл хориог 1 сарын 11 хүртэл сунгахаар боллоо
Нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног сунгах саналыг Улсын Онцгой комиссоос Засгийн газарт өргөн барьсан. Харин Засгийн газраас эдийн засаг, эрүүл мэнд болон бусад тал талын асуудлыг бодолцсон уян хатан шийдвэр гаргахыг зорьж буй.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог тав хоног сунгахаар болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ийнхүү нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл сунгалаа.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байнаЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Sunday, January 3, 2021