ШӨХТГ: Советское, Luxurios нэртэй хоёр шампанскийг хуурамч үгүйг шалгаж байна
Шинэ жилийн баяраар Luxurios нэртэй оргилуун дарсны гадна талын бичиг нь хуйларч байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Иймд уг бүтээгдэхүүн нь хуурамч байх магадлалтай талаар иргэд гомдол гаргажээ. Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ яг одоо тус компанийн удирдлагуудтай уулзаж, тайлбар авч байна.
Эхний байдлаар "Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанск нь хуурамч биш, бусадтайгаа ижил" гэдгийг "Цэс Хайрхан" ХХК-ийн зүгээс мэдэгджээ. Тиймээс Советское, Luxurios нэртэй хоёр шампанскийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторид ханджээ.