"Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүн, "Мөнххада" компанийн 4 ажилтнаас халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ.
Өчигдөр 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд нийт тохиолдол 1242 боллоо. "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ. Эдгээр хүмүүс нь Франкфурт Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн бөгөөд Амар зочид буудалд тусгаарлагдаж байжээ.
Тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч тус зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
- Мөнххада компанийн 4 ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд ойрын 35 хүнийг тусгаарласан бол 92 хүнийг гадуур тусгаарлан ажиглаж байна.
- Төв шуудан компанийн 2 ажилтнаас мөн илэрсэн тул ойрын хавьтлын 70 хүнийг хяналтад авсан
- БЗД-ийн эмнэлгээс голомтолсон 4,
- "Амар" зочид буудал-5,
- гэр бүлийн-4, УБ-Франкфуртын нислэгээр зөөвөрлөгдөж орж ирсэн 7 тохиолдол,
- Жаргалант зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
- Мөн тус буудалд үйлчилж байсан резидент эмч