Д.Ганзориг: PCR-аар халдвартай гэж оношилсон хүмүүсийн тал нь эрүүл байсан
PCR-ийн оношлуур буруу оношилж байсан талаар Др. Профессор Б.Болдбаатар, Др. Д.Ганзориг, Др. дэд профессор Д.Нямбаяр нар “Shape Mongolia” цахим хуудсаар ярьжээ.
Монгол эрдэмтэд коронавирусийн халдвар оношлох оношлуур бүтээсэн бөгөөд уг оношлуураа хятадын саншюр, БНСУ-ын CGN гэх мэтийн оношлууруудтай тулгаж, баталгаажуулах явцад нь дээрх асуудал үүссэн талаар ярьжээ.
Доктор Д.Ганзориг: PCR-аар өвчтэй гэж оношилсон хүмүүсийн тал нь эрүүл байсан. 07-р сарын 28-29-нд доктор Б.Болдбаатар ХӨСҮТ-ийн халдвартай хүмүүсийг эмчилж буй 7-р тасагт байгаа 12 хүнээс сорьц авч өөрсдийн бүтээсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Тэдгээр хүмүүсийн тал нь PCR-ийн оношлуураар өвчтэй/халдвартай/ гэдэг нь батлагдсан. Цөөн хэд нь эргэлзээтэй гэдэг оноштой байсан. Уг нь лабораторид “эргэлзээтэй” гэдэг онош байж болохгүй. Нэг бол байгаа үгүй бол байхгүй гэх ёстой.
Ингээд PCR-аар оношлоод эргэлзээтэй гэсэн оноштой зургаан хүнийг бид монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуураар оношлоход гурав нь эерэг, гурав нь сөрөг гарсан. Харин эерэг/халдвартай/ гэсэн долоон хүний дөрөв нь эерэг/халдвартай/ гэж батлагдаж, гурав цоо эрүүл байсан.
Тиймээс би 07-р сарын 31-нд Эрүүл мэндийн сайдад мэдэгдсэн. Энэ маш ноцтой асуудал болж байна. Эрүүл хүнийг ХӨСҮТ-ийн өвчтэй/халдвартай/ хүмүүстэй тасагт оруулсан болж таарч байна, гэдгээ хэлсэн. Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд хүлээж аваагүй. Уг нь би Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга.
Гэтэл сайд надад “Д.Ганзориг оо чи төрийн албан хаагч мөн юм бол зүгээр амаа хамхиад, дуугүй яв. Чамд анхаарууллаа шүү” гэсэн.
Үүнийг нь би гайхсан. Онц ноцтой нөхцөл байдлыг нуугаад өнгөрөх нь төрийн алба хаагчийн үүрэг юм уу? Гэхдээ би хэсэг дуугүй байсан.
ВИДЕО: