ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1220 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь Мөнххада компанийн ажилтан байна.
Тус компанийн хоёр ажилтан хаанаас халдварласан нь тодорхойгүй бөгөөд тандалт судалгааг хийж байна. Өнөөдрийн байдлаар “Мөнххада” компанийн 114 хүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамрууллаа.
Коронавирусийн дотоодын халдвар 740, Улаанбаатарт 410, улсын хэмжээнд 1220 боллоо. Үүнээс 837 буюу 68.6 хувь нь эдгэрлээ" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.31-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.01-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, December 31, 2020