Тэнүүн-Огоо автобус баазаас нийт дөрвөн хүн коронавирусний ХАЛДВАР АВСАН НЬ БАТЛАГДЖЭЭ
Арванхоёрдугаар сарын 30-нд улсын хэмжээнд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл тэдний нэг нь Тэнүүн-Огоо автобус баазын ажилтан аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тухайн хүн нь тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Тэнүүн-Огоо автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна" гэлээ.