Ж.СҮХБААТАР: Бүгдийг хөнгөлдөг, хандив цуглуулдаг улс боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр орой телевизээр гарсан Хүүхдийн төлөө хандивын тоглолтыг шүүмжиллээ
Тэрбээр "Бүгдийг хөнгөлдөг, хандив цуглуулдаг улс боллоо. Өөрсдийгөө ухаантай гэж боддог юм уу.
Өчигдөр гэхэд олон нийтээс хандив цуглуулах ажлыг төр нь хийгээд байгаа юм уу, хэн нь хийгээд байгаа юм бүү мэд. Улсын төсвийн 100 төгрөгийн 13 төгрөгийг хүүхдийн төлөө өгч байгаа. Урьд өмнө байгаагүй шийдвэр. Гэнэт өчигдрөөс эхлээд хүүхдийн төлөө болчихож байгаа юм шиг “Хүүхдийн фонд” гэсэн сонин юм хийгээд байдаг.
УИХ гэнэт чөлөөлнө, тэглэнэ гэсэн сюрприз сонсдог газар боллоо. Цагаан сар ч ойртож байна, янзан бүрийн сюрприз байвал одоо хэлэх хэрэгтэй" гэсэн юм.