Төр сайн дураараа ямар нэг САН байгуулаад ажлаа хийчихдэг бол төсөв гэж байгаад яах...

Төр сайн дураараа ямар нэг САН байгуулаад ажлаа хийчихдэг бол төсөв гэж байгаад яах...

Хуучин цагт “Хүүхдийн төлөө фонд” гэж Монголын төрийн хийх ажлыг нэг том даргын гадаад эхнэр булааж аваад өөрөө хийсэн болоод явдаг хойдуудын суртал ухуулгийн сан байсан. Зардал нь Монголын төрд өр болоод үлддэг. Одоо хэний суртал, хэнд өр үлдээх сүнс босож ирж байгааг чөтгөр бүү мэд!

Шинээр байгуулагдсан Соёлын яам нь соц үеийн үзэл суртлын яам болсон бололтой. Монгол Улсыг буцаагаад социализмруу чирээд эхэллээ. Төсвөөс гадуур, засаг оролцсон сан байгуулаад, хандив нэртэй татвараар тусдаа бодлого тодорхойлох шинжтэй болоод явчихлаа.

Иргэдээс авсан татвараараа хийх ёстой байсан ажлаа хийгээгүй хулгайлчхаад нэмээд хандив өгчих одоо яг хийгээд өгье гээд байгаа юм уу даа. Соц үед даргын үг хууль байдаг байсан байж болно. Одоо бол хууль зөрчсөн дарга хариуцлага хүлээх ёстой нийгэм. Төр, төрийн бус холилдож, УИХ-ын зөвшөөрөл хяналтгүйгээр төсвөөс гадуур засаг мөнгө хурааж, зарцуулах бол уул нь албан тушаалын гэмт хэрэг.

Энэ засаг ковид далимдуулж хандив авч, нэг нэгнээ шагнаж, хуулийн хяналтгүйгээр "жаал" ажилласан. Зарим нэг нь гэмт хэрэгт шалгагдаад ч эхэлсэн. Одоо хүүхдийн нэр бариаад эхэллээ. Төр сайн дураараа ямар нэг САН байгуулаад ажлаа хийчихдэг бол төсөв гэж байгаад яах. Тэрийг нь иргэд төлөөлөгчөө сонгож, тэднээрээ дамжуулан баталдаг байгаад бас яах. Татвараас гадуур гоё нэртэй хандив санаачилж төр иргэдээ тонох бол энэ хүнд цагт шударга биш шүү. Хүүхдүүдийнхээ төлөө иргэдийн төлсөн татварыг ууж идчихээд одоо хандив өгчих бид алаад өгье гэдэг бол увайгүй дээрэм. Өвчин зовлон ирлээ эм тариагаа бэлдье гэхэд усан оргилуур бариад гүйгээд байдаг нөхөд, хүүхдийн гэсэн бүхнийг хулгайлчихдаг дарга нар одоо дор бүрнээ дураар САН байгуулж иргэдийн хоолны мөнгөнөөс ууж иддэг болохоор шийдэж.

Эд нар бүр сурчихлаа шүү. Санаачилж байгаа зүйл нь дандаа ардчиллаас ухарсан, хууль зөрчсөн, Монгол хэлний хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөм үгийг өөрсдийн хулгайг халхлах ПиАр болгож, хөнгөн гоёчилсон урлаг уран сайхнаар нухацтай судалгаатай, бодох ёстой бодлого шийдвэрийг орлуулах гэж оролддог боллоо...,

ард нь ажил унасны хариуцлага хүлээх нэг ч хүн байхгүй. Бүр хэтрээд Төрийн алба хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладаг жишиг тогтоод удлаа. Бусдын цалинг өмнөөс нь хандивлах асуудлыг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж хуулиар хязгаарлахгүй бол төр өөрөө хөдөлмөрийн мөлжлөг хийгээд байгаа мэт харагдах боллоо. Уул нь бусдын халаасанд хуруугаа дураараа хийхгүй байх гэдэг хүн ёсны энгийн соёл. Манай дарга нар дуртай үедээ ажлаас чинь халчихна шүү гэх заналхийллээрээ доод алба хаагчдынхаа цалин мөнгийг өмнөөс нь юунд зарахыг мэдэж, шийдэж болно гэж боддог болтой. Жанжилах үзэл гэж ийм л...

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ч мөн адил. Татварт төвлөрүүлэх орлогыг өөрсдийн хувийн мөнгө хөрөнгө шиг бусдад өгч, шагнах нь хэрээс хэтэрсэн. Ардаа авлигын сүүдэр хэтэрхий томоор дагуулсан байдалтай. Монголд иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн шиг биелүүлж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг ТӨР л хэрэгтэй байна даа.

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419