ЭМЯ: Шинээр 20 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1215 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 16 нь Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь шинжилгээнээс хоёр хүнээс илэрсэн. Үлдсэн хоёр ХӨСҮТ-ийн ажилчдаас илэрсэн" гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.31-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.31-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, December 30, 2020