Б.Ууганбаяр: Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна
УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаярын "Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна. Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, гэр бүлийн хараа хяналт суларч байна гэсэн гомдол ирсэн.
Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн бол өчигдрийн 170 иргэний 132 нь Эх нярай үндэсний II эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын хяналт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэсэн бөгөөд үүний 1600 нь тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн нэвтрүүлсэн" гэлээ.