Нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглох нь

2020-12-30, 12:24 Цаг үе 461 1
Нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглох нь

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, батална. Уг хуулийг 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2010 онд шинэчилжээ.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2025 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд техник, технологийн хөгжил, цахим шилжилт, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ийнхүү боловсруулж, батлах гэж буй юм.

Төсөлд тусгасан нэг шинэ зохицуулалт нь бусад улсын холбогдох газарт Виз мэдүүлгийн төв ажиллуулах боломжийг нээсэн явдал. Ингэснээр гадаадын иргэн визийн мэдүүлгээ Элчин сайдын яамнаас гадна Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан гаргах боломж бүрдэнэ. Тодруулбал, дэлхий улс орнууд визийн мэдүүлгийг хүлээн авах, буцаан олгох үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэн, тусгай төвөөр дамжуулан гүйцэтгүүлэх чиг хандлагад шилжиж буй аж. Тиймээс манай улс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульдаа тусгах нь. Ингэхдээ Виз мэдүүлгийн төвийн үйл ажиллагааг хариуцах хувийн байгууллагад тодорхой шалгуур тавьж, сонгон шалгаруулсны үндсэн дээр Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэрээ байгуулснаар ажиллуулах юм байна.

Мөн төсөлд тусгаснаар гадаадын иргэнийг буудал, орон байр, сууцаар хангасан дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг чангатгажээ. Тухайлбал, бусад орны иргэнийг хүлээн авснаас хойш дээрх хуулийн этгээдүүд харьяа нутаг дэвсгэрийн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад (төв байгууллага, хилийн боомтууд, орон нутаг дахь албад) 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэг хүлээх нь. Ингэхдээ цахимаар бүртгүүлэх боломж бүрдүүлэх юм байна. Түүнчлэн урилга өгсөн хүн, байгууллага нь тухайн гадаадын иргэнийг оршин суух хугацаанд нь багтаан буцаах үүрэг хүлээж, хэрэв биелүүлээгүй бол тодорхой хариуцлага ногдуулах аж.

2018 онд 114 сая иргэн (давхардсан тоогоор) манай улсад аялахаар цахимаар хайлт хийсэн бөгөөд энэ жил дээрх тоо 85 хувиар өсжээ.

Манай улс аялал жуулчлалын таатай бодлого хэрэгжүүлбэл жуулчдын тоо өсөх боломжтойг үүгээр харуулж буй юм. Нөгөөтээгүүр, гадаадын орнууд цахимаар, мөн хилийн боомтод нь шууд виз олгох зохицуулалт руу шилжиж байгаа аж. Тиймээс эдгээр харилцааг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, төслийн 1.5-1.15 дугаар зүйлд цахим виз олгох нэр томьёог шинээр заасан бөгөөд үүнийг “гадаадын иргэнд цахим хэлбэрээр Монгол Улсын виз олгосныг нотлох цахим болон хэвлэмэл баримт” гэж тодорхойлжээ.

Цахим виз нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын есдүгээр хавсралтын холбогдох стандартад нийцсэн байх бөгөөд Монгол Улсын виз олгох журмын хүрээнд зохицуулах аж. Мөн гадаадын иргэнд (визийн зөвшөөрөлгүй) жуулчин ангиллын, нэг удаагийн, 30 хүртэлх хоногийн хугацаатай, орох визийг олон улсын хилийн боомт дээр олгож болох юм байна. Гэхдээ үүнийг Монгол Улсын виз олгох журмаар нарийвчлан зохицуулах аж. Түүнчлэн өмнө нь манай улсад зөвхөн 30-аас дээш хоногоор зорчих гадаадын иргэнийг бүртгэдэг байсан бол одоо хилээр нэвтэрч буй бүх хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, царай, нүдний цэцгийг нь технологийн тусламжтайгаар баримт болгон авч үлдэх тогтолцоонд шилжих нь.

Одоо мөрдөж буй хуулийн дагуу хүүхэд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх, бусад улсын иргэнд хувийн хэргээр зорчих урилга олгох, Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, түдгэлзүүлснийг нь хүчингүй болгох зэрэг харилцааг журмаар зохицуулдаг байсан. Тэгвэл олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт манай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг шинээр батлахаар тусгажээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд визийн ангиллыг 11 өөр төрөлтэй байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, визийн ангиллын шинэ төрлийг бий болгох бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн үг. Харин дээрх төсөлд зааснаар визийн ангилал нэмэх асуудлыг Засгийн газраас батлах холбогдох журмаар зохицуулах юм байна.

Түүнчлэн агаарын тээвэрлэгч компаниуд зорчигчийг тээвэрлэж байх үедээ улсын хууль хяналтын байгууллагад тэдний мэдээллийг өгөх зохицуулалттай болох нь. Энэ нь аливаа гэмт хэрэгтэн, эрэн сурвалжлагдаж буй этгээд манай улсад нэвтрэхээс сэргийлэх баталгаатай нөхцөлийг бий болгох гэнэ.

Хуулийн төсөлд албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд түүнийг харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан, хоорондоо давхцахгүй бүртгэлийн дугаарыг олгохоор тусгажээ. Уг бүртгэлийн дугаарыг ашиглан тухайн иргэн манай улсын төрийн үйлчилгээнд хамрагдах юм байна.

Одоо мөрдөж буй хуульд манай улсад нэвтрэхийг үл зөвшөөрөх долоон шаардлагыг тусгасан. Тэгвэл үүн дээр нэмж нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн, эсвэл өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн этгээд байвал нэвтрүүлэхийг хориглохоор заажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419