Б.Ууганбаяр: УОК-ын нэрийг барьж бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу ашигласан хүмүүс хариуцлага хүлээх ёстой
ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үер УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр зургаан хүн амны хаалтгүй зэрэгцэн суугаад УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу ашиглаж байсан бичлэгийг үзсэн. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгууллагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр” гэв.