"Тэнүүн-Огоо" авто баазын хоёр ажилтнаас нэмж халдвар илэрлээ
"Тэнүүн-Огоо" компанийн автобусны нэг жолоочоос халдвар илэрсэн талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тухайн "авто баазын хоёр ажилтнаас нэмж халдвар илэрсэн.
Тухайн компанийн ажилтан 10-аад жолооч салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос халдвар илрээд байгаа юм. Бусад хүмүүсийг нь тусгаарласан. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.