Өнгөрсөн жилийн мөн үед эрчим хүчний оргил цаг 18.00 байсан бол энэ жил 17.00 цаг болов
Эрчим хүчний яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
"ЭХЗХ"-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Өнгөрсөн шөнө эрчим хүчний хэрэглээ 1187 МВт-д хүрсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өссөн байна. Өмнөх хоногоос буюу 12 дугаар сарын 27-ны өдрөөс 23 хувиар өсчээ.
Өмнө жилийн хувьд эрчим хүчний оргил цаг 18:00 цаг байсан бол энэ оны 12 дугаар сарын эрчим хүчний оргил цаг нэг цагаар урагшилсан буюу 17:00 цаг болсон байна. Өдөр ирэх тусам бага багаар эрчим хүчний хэрэглээ буурч байгаа хэдий ч хүйтний эрс чангарч байгаатай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байна" гэв.