Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Бөгдөг” гэдэг газар (сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т) өчигдөр 05.21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 05:33 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.