ЭМЯ: Шинээр 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1137 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 8,894 хүнд PCR шинжилгээ хийсэн. 16 хүний шинжилгээнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос илэрсэн бол 6 нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудаас илэрсэн. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1137 болж, харин дотоодын нийт халдварын тоо 666 боллоо" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.28-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.28-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, December 27, 2020