Ёолк: Монголжсон шинэ жил

2020-12-27, 12:01 Нийтлэл 1,628 9
Ёолк: Монголжсон шинэ жил

Хуучин оны отгон сарыг “шинэ жил тэмдэглэн” наргиж өнгөрөөдөг монгол уламжлал бий. Энэ цэнгэлийн дэг жаяг социализм байгуулах солиорлын жилүүдэд хэлбэршин тогтжээ. Социализмыг нь түүхийн хог руу чулуудсан монголчууд “шинэ жил”-ийг нь аваад үлдсэн. 

1923 он. Хөвсгөл аймаг. Булган тал

“Байн байсаар бүх дэлхийн Октябрь болно” гэгчээр өдгөө бүрдэж болох бүхий л “хамт олон”-ы хүрээнд хавтгай тэмдэглэдэг. Тавагтай хоол, хундагатай сархад нь хаа ч адилхан гэлээ зочдын ихэнх нь “давхцахгүй” учир тэмдэглэх ёстой гэж итгэхийг хүсдэг. Басчиг хоосонгүй, дундаасаа заавал “шилдэг”-ээ тодруулах журамтай. Хаа газар ховор ийм ёс хойноос ирж нутагшаад өдгөө монгол уламжлал болжээ. Монголчууд үүнийг “Ёолк” гэнэ. Он солигдох мөч биш, “Ёолк” хэмээх тусдаа баяр гэдгийг нэршил нь хэлээд өгнө. 

Хувьсгалд өртсөн хуулбар Ёолк

Хувьсгалд өртсөн хуулбар Ёолк

В.И.Лениний унаж явсан, өөрчлөн засварласан Silver Ghost загвар.

Монголчууд Оросын Ёолкыг оригинал гэж одоо ч итгэдэг. Үнэхээр ч тийм. Өнгөрсөн оноо дүгнэж, шинэ жилээ төлөвлөх нэрээр ууж, иддэг хөл хөсөөн СССР-ээс эхтэй. Гэхдээ Орос газар нутагшиж, коммунист агуулга ортлоо чамгүй хугацааг үджээ. Оросууд I Петрийн санаачилгаар 1700 оноос Европын улсуудын адил 12 дугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-д шилжих мөчид Шинэ жил тэмдэглэх болсон байна.

Урьд тэд заншил ёсоороо есдүгээр сарын 1-нд “шинэ жил” тэмдэглэдэг байж. Большевикууд анхны Ёолкоо 1919 онд хийжээ. 1919.01.01-нд хуягласан Rolls Royce-оор Сокольникод ёолкдохоор гарсан нөхөр В.И.Ленинийг Яков Кошельков гэгчийн бүлэг дээрэмдэж бичиг баримт, мөнгө, хуягласан машиныг нь ч аваад талийсан. Үүнээс сэжиглэсэн үү, ямартаа ч Зөвлөлт засаг Ёолкыг “хуучин нийгэм”-ийн хог гэж үзэв. “Шашны мунхруулгатай тэмцэх” өргөн кампанит ажлын бай нь Есүс мэндэлсэн Зул сарын баяр болж, хоморгонд нь Ёолк өртжээ. Энэ кампаний үеэр тусгай жижүүр томилж гацуур засан Зул сар тэмдэглэж байгаа айлуудыг илрүүлэн арга хэмжээ авах болов. Зул сарын орой албан газрууд элдэв хурал цуглаан зохиох зэргээр бүх боломжоороо Зул сартай тэмцэж байлаа. Тэгэхээр зохиолч Д.Нацагдорж орос, казах, монгол нөхдийн хамт большевикуудын адисласан Улаанбаатар хотод 1931 онд шинэ жил тэмдэглэсэн нь өнгөрөөж болшгүй улс төрийн алдаа юм.

Үндсэн хууль ба шинэ тоолол

Үндсэн хууль ба шинэ тоолол

Монголчууд Үндсэн хуультай болж Григорийн тоололд шилжсэн учир 1925 оны нэгдүгээр сарын 01-нд шинэ тооллыг тэмдэглэжээ. Үүнийг Ёолк гэж хараахан болохгүй. Тэр өдөр төрийн байгууллагын албан хаагчид, нам төрийн удирдлагууд Засгийн газрын өмнө цуглаж, жагсаалаар ирсэн цэргүүдэд Улс Бага Хурлын Тэргүүлэгч П.Гэндэн Улсын Их Хурлаас Ардын цэрэгт өргөмжилсөн тугийг барьж, үг хэлжээ. Бас нам төрийн удирдлагууд Засгийн газрын байранд зассан ширээнээ шинэ тоололд орсны учир бяцхан цайллага хийжээ. Хөдөөгийнхөн энэ явдлыг өөрөөр ойлгожээ. Одоогоор Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумынхан дээр дооргүй 1925 оны 1 дүгээр сарын 1-нд золгон шинэлцгээсэн аж. Ёолкыг монгол заншлаар тэмдэглэх анхны оролдого гэвэл энэ. Үүнээс хойш шинэ жил гэж тэмдэглэсэнгүй. СССР коммунизм байгуулах таван жилийн төлөвлөгөө батласан 1935 оноос Москвагийн оригинал Ёолкын түүх эхэлжээ. Ёолкыг улс төржүүлчихвэл басчиг хэрэгтэй баяр гэдгийг Сталин олж харсан юм билээ. Нийгэм журам байгуулахаар зориг шулуудсан Монгол Москваг дуурайж таараа. Эхэндээ монголчууд “Ногоон модны наадам” гэж байсан ч ярианы хэлэнд оригинал оросоороо “Ёолк” гэж хэвшив. Дэлхийн II дайны тарчиг жилүүдийг бид Ёолктой мантай өнгөрөөсөн. 

Ялалтаар яс нь боссон Ёолк

Дайны сүүлийн жил Холбоотнууд фашизмыг ялах нь нэгэнт тодорхой болоход монголчууд дориун ёолкоджээ. “Үнэн” сонины 1945 оны анхны дугаарын тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн Дашдэндэвийн зохиосон “Сүлд модны наадамд цасны цагаан өвгөний хэлэх үг”-ээс чамгүй зүйл харагдана:

... Хойд туйлд нутагтай 

Хол сэрүүн оронтой

Олны буурал аав нь

Онцолж энд ирэхдээ... гэдгээс монгол Өвлийн өвгөн бол Санта Клаусын социалист хувилгаан дүр гэдгийг ойлгоход учиргүй их ухаан хэрэггүй. Цаашаа:

... Өнгөрөгч оныхоос илүү

Өндөр амжилт олохын 

Өлзийтэй сайн ерөөлийг 

Өргөн дэвшүүлж барья... Эндээс Өвлийн өвгөн зүгээр ч нэг ирдэггүй, үдэх оноос үлдсэн төлөвлөгөөний өрийг сануулж, ирэх жил илүү ихийг нэхдэг улигт уламжлал тодорно. Түүнчлэн:

... Барс мэт хүчтэй

Бараадаж явахад түшигтэй

Бах чадал төгс

Баатар зоригт баавгай

Цасан мөсөн гялтганасан 

Цан хүүрэг бүрхсэн

Цагаан тайгаар дэгдэгч

Чандган олон туулай

Уул талыг дамжиж

Уруу өөдөө сүлжигч

Ухаан арга төгс 

Уран зальт үнэг 

Хөхөө өвлийн хүйтэнд 

Хөр цасны хайрууд 

Хөндий талд бэлчигч 

Хөдөөгийн гөрөөс цөм

Хөрш нөхөдтэйгөө золгож 

Хөгжиж бүгдээр тоглоцгооно... гэжээ. Социалист хувилгаан Өвлийн өвгөнтэй энэ л амьтад Ёолк болгоноор ирдэг сэн. Үүнээс хойш биеэрхүү майжиг хөвүүн баавгай, жижигхэн охин туулай, шар хүүхэд үнэг, бүжгийн авьяастай бол гөрөөс болох ёс тогтсон юм санжээ. Хөгжлийн явц амьтдын бүжгийг дэглэж, хэлэх шүлгийнх нь толгой сүүлийг холбосон билээ. 1945 оныг үдэх Ёолк социалист дэглэлтийн эхийг тавьж, Анхдугаар таван жилийн төлөвлөгөө баталсан 1946 оноос бид Ёолкоор өнгөрсөн жилийн ажлаа дүгнэх улс төрийн арга хэмжээтэй золгосон юм.

Фашизмыг дарах дайнд хамгаа барьсан Монголыг хэдий СССР мартсан ч 1945 оны Ёолкыг монголчууд ялагчийн ёсоор тэмдэглэсэн байдаг. Харин 1946 оноос Улсын цирк, Улсын хөгжимт драматиг театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг дээд сургууль тус бүртээ ёолкодсон. Х.Чойбалсан тэргүүтэй нам-засгийн тэргүүлэгчид бүгдээр нь зочилжээ. Оргил Ёолкыг Улсын хөгжимт драматиг театрт тавьж Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд баярын үг хэлэн хундага өргөсөн байна. Түүгээр зогсохгүй тус театраас бэлтгэсэн зоогийн ширээг хүмүүс худалдан авч үүрийн таван цаг хүртэл танцлан цэнгэснийг “Үнэн” сонин гэрчилнэ. Тэр цагаас зарим айл гэртээ Ёолк засдаг болсныг С.Эрдэний 1961 онд бичсэн “Цаасаар хайчилсан цасан ширхэг” өгүүллэгээс уншиж болох юм.

Алагчаалагч цагаан өвгөн

Алагчаалагч цагаан өвгөн

МУАЖ Г.Гомбосүрэн Өвлийн өвгөний дүрээр

Санта Клаусын хувилгаан дүрийг монголчууд “Цасны цагаан өвгөн”, “Цагаан өвгөн” гэхчлэн нэрлэж ирснээс “Өвлийн өвгөн аав” нь жавар халирам дотно сонстдог. Чухам тийм Өвлийн өвгөн аав бол МУАЖ Г.Гомбосүрэн. Гэхдээ Монголын анхны Өвлийн өвгөн мэтээр гөрдвөл түүх гомдохоор юм билээ. 

Сталины Ёолкыг монголчууд үсгийн зөрүүгүй хуулсан. 1945 оны “Үнэн” сонины тэмдэглэлийг харвал Драмын театрын Ёолконд жүжигчин Г.Дашпунцаг Өвлийн өвгөн болжээ. Г.Дашпунцагийг “Ардын элч” киноны Бадарчийн дүрээр нь бид мэднэ. Харин “Шинэ он”-д МУАЖ Б.Лоовой тоглосон аж. Өвлийн өвгөн, Шинэ он хоёр албан гаруудын дутагдлыг шүүмжилсэн шог үзүүлбэр тоглож эцэст нь Өвлийн өвгөн Шинэ онд ажлаа хүлээлгэн өгсөн байдал үзүүлсэн гэнэ. Тэр жил Улсын циркийн Ёолконы Цасны өвгөнийг алиалагч Данзан тоглосон юм санжээ. Цагаан өвгөн мэнд мэндчихээд ширээн дээр гарч зогсон Хот сайжруулах хэлтсийнхэнд хотын хог шороог хараг гэж харааны шил, өвлийн бэлтгэлээ хангаагүй зарим байгууллагад түлээ, ажилчдаа бүртгэдэггүй шүдэнзний үйлдвэрт цаг бэлэглэсэн аж. Ийн муу ёроос хамгаалагч Цамын Цагаан өвгөний дүртэй ч коммунизм байгуулах социалист уралдааныг дүгнэдэг хоржоонтой шүүгч төржээ. Эхэндээ албан газруудаар явдаг байснаа сургууль, цэцэрлэгээр ч зочлох болов. Зүгээр ороод гарахгүй онц сурлагатан, авьяслаг хүүхдүүдэд сорчилж бэлэг өгөөд, заримыг нь алиалагчаараа дурандуулан ичээж амьтны үрсийг алагчаалдаг ёс тогтоосон юмсан. Бүр байчихаад 1958 оноос шилэгдмэл хүүхэд л босгыг нь давах эрхтэй Харшийн сүлд модны наадам гээч социалист цам харайх болжээ. Мөнөөхөн ёслолын гол эзэд нь Монголоо мартсан Ю.Цэдэнбал, Монголыг ойлгохыг ч хүсээгүй “Авгай” хоёр. Ю.Цэдэнбал зурагт, радиогоор мэндчилгээ дэвшүүлсэн удаагүй ч 1965 онд Харшийн сүлд модны наадам дээр ам нээжээ.

 Энэ ч дүүрч. Эрүүл ухаанд багтахгүй социализмын нэг ойлголт бол төлөвлөгөө. Борлуулалтыг огт хэрэгсдэггүй энэ ухагдахуунаар төлөвлөгөөгөө биелүүлчихвэл халуун зунаар ч Ёолк хийж болдог. Эрүүл хүн ойлгоход аргагүй тэнэглэлээ тайлбарласан “Шинэ жил” гэдэг марзан киног 1954 онд хийжээ. Хөгшин эхтэй гавшгайч хархүү анхны цаснаар “Ёолк хийнэ” гэж ээжийгээ сандаргадаг түүх. Амжилттай яваа хэн ч хүссэн цагтаа Ёолк хийсэн болно гэдэг мангар ойлголт өвлөгдөж, өнөөдөр ч эрчээ алдаагүй яваа. "Шинэ жил" биш Ёолк тэмдэглэж байгаа хойно 12 дугаар сарын аль нэг өдөр ууж, идэх огтоос асуудал биш билээ. 

Ёолкыг чимсэн монгол араншин

Ёолкыг чимсэн монгол араншин

Өвлийн өвгөн гуай Павловын эхнэр шиг амьтны үрсийг алаг үзсэн ч монголчууд Ёолконд дуртай байлаа, одоо ч инерц нь хэвээрээ. Большевик үзэлтэй цуг орж ирсэн бусад баяраас коммунист хог шороо хавьгүй бага, басхүү Европ соёлын галаас үсэрсэн оч болоод тэр. Ядахад Аюуш бурхны шидээр мөнхийн хутаг олсон урт нас, аз жаргал, энх амгалангийн бэлгэдэл Цагаан өвгөнтэй... Хоёр мянга таван зуун жилийн настай буддизмыг нүүдэлчин ахуйдаа зохируулсан шигээ Ёолкыг бид монголчлоод авав. Оросоор “ёлка” гэх чимэглэсэн гацуурыг “Сүлд мод” гээд өргөмжилчихөв. “Сүлд” монгол хүнд өөдлөн дэгжихийн бэлгэдэл. Сүлдээ тахих ёстой, шүтэх учиртай. Удган модноос хол ялгаатай гэж үү? Хамгаас түрүүнд “Шинэ жилийн сүлд мод”-ыг 12 жилийн дүрсээр чимэв. “Тамирын охин” киноны багачууд сүлд модондоо юу өлгөхийг хараарай. Дүрсээр зогсохгүй 12 жилийн магтуу дуугаараа түрлэг нэмэв. Монгол хүн хар зөнгөөрөө л хийж байгаа нь энэ. “Энэ хүүхнүүд үү”-ийн Ёолкын танхимаас 1963 онд билгийн тооллоор ямар жил гарсныг мэдэхэд ядах юмгүй. Айлын “Сүлд мод”-д мөнгө тавих монгол ёолкны заншил овоо, удган модонд хадаг яндар зүүхээс хол зөрөхгүй. Хүүхдийн гар дээр тавьчих чихэр жимсгүй цагт мөнгөнөөс өөр юу өгөх юм. Хаашдаа хүүхдэд очих нь тодорхой ч модонд тавьж байж санаа амарна. 

Дураараа дурсаж болдог Ёолк

Дураараа дурсаж болдог Ёолк

Дурсамж бүхнээс Ёолк л гоё гэж хэлэх хүн захаас аван таарна. Үе үеийн дурсамж өнгө, үнэр нь адилхан. Дал наяад оны тарчиг цагт Ёолктой танилцсан хүмүүсийн дурсамж өдгөө давамгайлж явна. Дээр өгүүлсэн түүхийн өнгөт хувилбар. Хичнээн будаж шунхадлаа ч баргар харагдах тэр цагийн Ёолк... Хүүхэд бүхэнд олддоггүй Өвлийн өвгөний бэлэг: Хөлдүү яавлаг, мандарин нэжгээд, хэдэн чихэр, ганц печень... Социализмын материал техникийн бааз байгуулахаар зүтгэж яваа хөдөлмөрчний хоосон ширээ, тойроод суучихсан жил дараалж төрсөн улаан цурав хүүхдүүд. Чадвал бууз, чадвал шүү. Үсрээд лонхноосоо хямдхан хоёр, гурван ундаа. Гол нь "Нийслэл" салат. Гэхдээ баргийн ширээн дээрээс хайгаад олохгүй. Төмс, лууван, сонгино, өндөг, ногоон вандуй эсвэл дарсан огурцы тэгээд майонез. СССР-ээс ирдэг ганц сарын баталгаат хугацаатай, 200 граммаар савласан майонез нүдний гэм. Өндөг, ургамлын тосоор зуурч болох ч аль алийг нь олох гэж зүдэрснээс коммунизм байгуулах нь хавьгүй амар. Орос дэлгүүрээс торт авъя гэвэл нэрээ барна. “Хотол бялуу” нэг кг хонины махны үнэтэй. Одоо ширээн дээр юу харагдаж байгааг төсөөл дөө. Гэхдээ л дурсамж сайхан, дураараа дурсаж болдог нь бүр ч гоё. Өчигдрөө мартсан бол “Би чамд хайртай”... 

Нийтлэлч Д.Батбаяр

baabar.mn

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419