Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага ирж, 195 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ
Цагдаагийн байгууллагад сүүлийн 24 цагт (2020.12.25) 1149 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнийг ангилбал, зөрчлийн 556, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 89, гэмт хэргийн шинжтэй 54 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 195 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.Мөн хатуу хөл хорионы өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 63, танхайрсан 110, хулгайлах 11, хүний биед халдсан 34, тав тух алдагдуулсан 84 дуудлага бүртгэгджээ.