Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой цэцийн шийдвэрийн талаар хуульчид юу хэлэв

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой цэцийн шийдвэрийн талаар хуульчид юу хэлэв

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаж бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.

Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн байдаг. Үр дүнд нь авлига, албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дэгдээсэн. Тиймээс УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн.

Ингэхдээ 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглосон журмын тухай хууль баталж байв. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хаагдсан хэргүүдийг дахин шалгахаар болсон юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд хаагдсан авлига албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгасангүй. Харин жирийн ард иргэд хохирч, хууль ялгавартай үйлчилж байгаа үндэслэлээр нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Улмаар Цэц уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.Энэ талаар хуульчид юу хэлснийг хүргэе.

 

Хуульзүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин:

-Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ах гэгчээр Х.Нямбаатар гэдэг хүн хөөн хэлэлцэх хугацаа завхруулж, авлигчдад ял завшуулах "хуулийн хулгайд" хамжигчаар оролцоод, баригдаж бантсандаа, ичсэн хүн хүн ална гэгчээр хуулийн тогтолцоог сууриар нь сүйрүүлэх шахлаа. Өөрсдийн хийсэн алдааг засаж байна гээд дэлхий нийтийн жишгээс зөрсөн хууль баталж, хууль буцаан хэрэглэх тухай хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн практикт байхгүй онол, попрол яриад явсан. Хаа очиж Цэц зөв шийдлээ.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал

-Энэ их сонирхолтой кейс боллоо. Агуулга талаас бол Хууль дээдлэх зарчим баривал(rule of law) Эрүүгийн эрх зүйн чухал зарчим зөрчигдөж буй. Нөгөө талд нь яах аргаггүй гэмт хэрэгтэн хуулийн цоорхойгоор мултарч байгаа асуудал үүснэ.Матераллаг эрх зүйн хувьд нэг талаас Хууль дээдлэх нөгөө талаас Шударга ёсны зарчмын алийг Цэц илүүд үзэх бэ гэх Үндсэн хуулийн эрх зүйн хувь тэнцүүлэх (Principle of Proportionality) хэрэглэгдэх учиртай. Мөн бас нэг чухал зүйл бол Процесс талдаа бол энэ хуулийг хэрэглэж дахин сэргээж шалгаад, ял шийтгэл оногдуулсан хэрэгт Буцаан хэрэглэх эсэх асуудал манай Үндсэн хуулийн процессын хуулиар зох цуулагдаагүй байгаа.Бусад орнууд харилцан адилгүйгээр зохицуулдаг.

 

Хуульч Б.Мэргэн

-2015 оны Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан байсан. Гэвч хэрэгжилж эхлэхээс нь өмнө буюу 2017 онд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн. Үр дүнд нь тодорхой тооны авлигын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаагдсан. Харин 2020 оны 01 сарын 10-ны өдөр алдаагаа засаж "баатар" болохдоо 2017.07.01-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатад хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатад байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглох заалтууд тусгасан.

Авлигын хэргүүдийг сэргээж шалгана гэсэн нь ард түмэнд таалагдсан учраас олон хүн дэмжсэн. Эсрэгээрээ Үндсэн хууль, эрүүгийн эрх зүйн суурь зарчим, түүнийг зөрчсөний сөрөг үр дагаврыг иргэд, хойч үе хүндээр амсана гэж тайлбарласан хуульчдыг үзэн ядсан. Гэвч өнөөдөр бодит байдал дээр авлигын хэргүүдийг сэргээн шалгаад байсан юм алга. Зүгээр попрол болоод дууссан. Харин энгийн иргэд Үндсэн хууль зөрчсөн хуулийн золиос болж шоронд орж, зарим нь орохоо хүлээж байна. Хэрэг хийсэн л юм чинь ялаа үүрэх ёстой гэж бодож байж магадгүй ч бүгдэд тэгш үйлчлэх ёстой хууль ялгамжтай үйлчлээд байна. Сөрөг үр дагаврыг нь амсаж байгаа хүмүүс л илүү ойлгох байх л даа. Олон олон хийдэл, зөрчилдөөнүүд арилж, олон хүн үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжтой болно.

 

Эх сурвалж: polit.mn

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419