Өвөрмонголчууд Улаанбаатрын амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүллээ
Дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний улмаас удаан хугацаанд ажилгүй, орлогогүй байна гэдэг олон айлд хүндхэн даваа болж тэр тусмаа өдөр тутмын багахан орлогоор амьдардаг цөөнгүй айл өрхүүд хоолгүй хоноход тулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид харсаар байна.
Эдгээр хүмүүст туслах зорилгоор Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” хичээл сургалтыг Монгол улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан Мөнхөө эмч багш, Өвөр Монголын ‘’Сайн энерги’’ компани, Өвөр Монголын бүх сайн энергичидэд хандан Улаанбаатар хотын амьжиргааны түвшин доор ард иргэдэд хүнсний тусламж хүргэх сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна.
Мөнхөө эмч багш “Эрүүл амьдрах арга ухаан ” эрүүл мэндийн цогц хичээлийг зохион бүтээгч бөгөөд 2014 оноос хойш Монгол улсад эрүүл мэндийн сургалт, бясалгалын хичээлийг тогтмол явуулснаар маш олон хүн, гэр бүл эрүүл амьдрах арга ухаанд суралцаж үзэл бодлоо өөрчилж эрүүл энх, аз жаргалыг олж авсаар байна.
Өвөр Монгол даяар эрүүл мэндийн их багш хэмээн алдаршсан Мөнхөө эмч багш иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хийсэн олон жилийн ажил хөдөлмөрөөрөө 2019 онд Хятадын 1,3 тэрбум хүнээс оны шилдэг 10 хүний нэгээр шалгарч улс даяар танигдсан алдар гавъяатай хүн юм.
Мөнхөө эмч багш болон компаний удирдлага дуртайяа хүлээн авч хандивын ажлыг эхлүүлж Өвөр Монголын өнцөг булан бүрд Мөнхөө эмч багшийн эрүүл мэндийн хичээлд суралцагч ард иргэд, бүх сайн энергичид, элэг нэгт Монгол ахан дүүс минь идэвхийлэн зүтгэж маш богино хугацаанд 206 мянган юань / 90 сая төг /-ийн хандивыг цуглуулжээ.
Хүн өлсөхгүй байна гэдэг эрүүл байхын үндэс болохоор бид бүхэн энэ мөнгөөр хүнсний бүтээгдхүүн худалдан авч МУЗН-ээр дамжуулан Улаанбаатар хотын бүх 9 дүүрэг бүх хороонд хүнсний тусламж нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэж байна.
Нэг дүүрэгт дунджаар 300-аад өрхөд, нэг хороонд 15 айлд хүнсний багц / нэг айлд-гурил 10кг, будаа 5кг, тос 2л / хүргэхээр тооцоолж нийтдээ 25 тн гурил, 12.5 тн будаа, 5 тн ургамлын тосыг нийт 2500 өрхөд шинэ оноос өмнө хүргэхээр төлөвлөж байна.
Өвөр Монголын олон аймаг хошуудаас мянга мянган сайхан сэтгэлт ард иргэдээс 10,20,50,100 гээд 500, 1000-н юань гээд ёстой олны олон таван цэн гэгчээр хүн бүр боломжийнхоо хэрээр хандивлаж үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх халуун сэтгэлээр ирүүлсэн мөнгөнөөс энэ их хүнсний тусламж бүрдэж байна.
Ажил бизнесийн зардал хөрөнгийг хасаж, айл гэрийн хэрэглээг хэмнэж, ирээдүйд зориулах хадгаламжаасаа илүүчилж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ашиг орлогоосоо ядарч зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэлээр харамгүй хуваалцана гэдэг үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэл төдийгүй их эр зориг юм аа.
ТА НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА.
Энэ хүнсний тусламжийг хорио цээр, халдвар хамгааллын дэглэмтэй аюултай хэцүү нөхцөлдУлаанбаатар хот даяар Налайх, Багахангай, Багануур гээд бүх дүүрэгт бүх хороонд хүрэх ёстой хүмүүст нь мянга мянган айлд тараах буянтай тустай хэдий ч хүнд ажлыг гардан хийх МУЗН-ийн хамт олондоо баярлалаа.
Та бүхэн бидэнд зааж зөвлөж хамтран ажиллаж буйд маш их баярлалаа.
Хоол хүнсний тусламж нэн шаардлагатай иргэд, өрхийн судалгааг түргэн шуурхай гаргаж, заавар зөвөлгөө өгч бидний ажлыг тусалж дэмжсэн УБ хотын дүүрэг хороодын зохих албаны хүмүүст маш их баярлалаа.
Өвөр Монголчуудын онож хэлснээр хайр халамжийн энэ хандив тусламж нь зохих эзэндээ хүрч Монгол улсын төр засгийн байгууллагаас эхлээд Монгол түмэн баярлаж талархаж буйг сайхан сэтгэлт тэр хүмүүс сонсож мэдвэл бидний зүгээс барих хамгийн том хариу бэлэг болох юм.
Иймээс газар дээр нь ирж сурвалжлага хийсэн С1 ТВ-ийн өдрийн хөтөлбөр, биднээс материал авч мэдээ мэдээлэл бэлтгэж сонин хэвлэл, сайт, радио, телевиз гээд өөрийн сувгаар олон нийтэд хүргэж байгаа бүх хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа.
Чанартай сайн хүнсний бүтээгдхүүнийг боломжит хамгийн бага үнээр нийлүүлж бидний ажлыг дэмжсэн УБ гурил, Дельта Фүүдс, Луча компаниуддаа баярлалаа.
Бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлээс талархаж байна.
Халдварт өвчний хорио цээрийн үед хүнд хэцүү нөхцөлд байгаа Улаанбаатар хотын 2500 өрхөд хүнсний тусламж хүргэх ажлыг “Сайн энергийн төв” ТББ-аас амжилттай зохион байгуулсандаа баяртай байна.
“Сайн энергийн төв” ТББ