Хүн нь байтугай морь нь дайчин нөхрөө орхидоггүй гэж дуулдагсан, монголчууд

Хүн нь байтугай морь нь дайчин нөхрөө орхидоггүй гэж дуулдагсан, монголчууд

Гадаадад ганц монгол эмэгтэйг хаячихаад ирснийг сонсоод танд ер нь юу бодогдов. Тэр эмэгтэй вирус-тэйг Франкфуртын нисэх онгоцны буудал дээр байсан монголчууд мэдээд л шуугилдаж, “Бид түүнтэй хамт нисэхгүй” хэмээн орилолдож. “Шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна, шинжилгээний мэдүүлгийг дахин шалгаач ээ...” гээд зорчих танхимаар нэг юм болж.

Ингээд ЭСЯ-ны ажилчид монголчууддаа ад үзэгдсэн тэр эмэгтэйн талаар “Авч явах юм уу, яах юм” гэж нааш нь асуужээ. Онцгой комисс нь онгоцонд суулгахгүй байх чиглэл өгч. Чиглэл болохоос үүрэг өгөөгүй. Өнөө Франкфурт дээр байсан Элчингийнхэн нь “Дараа нь юу ч болох билээ” хэмээн хариуцлагаас айж, амиа хичээн “Таныг битгий суулга гэсэн” хэмээн тэр эмэгтэйг хаячихаж. Товчхондоо болсон процесс энэ. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтолд орсноо Франкпфуртад эх орон нэгт эмэгтэйгээ ялгаварлан гадуурхсан энэ үйлдлээс харж болно.

Монголчууд чинь уг нь дуундаа хүртэл дуулдаггүйсэн биш билүү. “Сайхан монгол морь” гэж ард түмэн даяараа мэдэх дуунд,

...Дайны талбарт эндсэн эзнээ

Дайсны саварт өртүүлэлгүй

Дайчин нөхөрт нь хvргэж өгөөд

Нулимс бөмбөрүүлж зогсож байсан

Сайхан монгол морь минь

Сайхан монгол морь минь... гэж. Найр, наадам бүрийн магнайд энэ дууг хадааж байдагсан.

Энэ мэт мянга мянган уран бүтээлийн үнэ цэнэ, хүмүүсийн сэтгэлд нөлөөлөх ёс суртахууны чанар нь тэгээд худал хуурмаг, дүр эсгэсэн, зүгээр л нэг цуурай төдий байсан хэрэг үү. Олон хүн мэдэх энэ дууны үгээр бол юун харь нутагт нэгнээ орхиж хаях, шархдсанаа байтугай үхсэнээ хүртэл чирээд ирдэг гайхамшигтай ард түмэн биш юм уу. Тэгтэл тулсан үед өөрсдийнхөө байж байгаа царайг хар.
 
Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо бид цар тахалтай гардан тулаанд орж байна” гэж хэлсэн. Үнэндээ тахал, дайн хоёр адилхан. Тэгэхээр Ерөнхий сайдын үг үнэн. Энэ цар тахлыг дайн гэж ойлгож байна. Тахлын голомтод халдвар авсан иргэнээ хаячихаад ирж байгаа нь, дайны талбарт нөхрөө орхиод ирж байгаатай яг адилхан хэрэг. Шулуухан хэлэхэд Монголын төр, монголчууд, хүнийхээ хувьд, ёс суртахууны хувьд ийм л адгийн шаарууд болчихжээ. Монгол руугаа адилхан амь тэмцэж яваа хүмүүс байж. Өөрсдийнхөө ямрыг өөрсдөөсөө харцгаасан болохоор юу хэлэхэв. Харин Монголын төр ийм хүйтэн, хүнлэг бус байж болохгүй. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “40 настай монгол хүний халдварын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид онгоцонд сууж буй хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байхын тулд буцаасан.
 
Тус иргэн Чехээс ирсэн” хэмээн мэдэгдсэн юм. Өмнө нь УОК-ынхон том даргын вирус тээсэн охиныг яг энэ Франкфуртаас битүү хамгаалалтын хувцас өмсгөөд буланд суулгаад аваад ирж байсан нь худлаа юм уу. Гүтгэлээ гэж миний өөдөөс сөрөөд он сар өдөр, нэр хаягтайгаа дуудуулж шившиг болцгоох юм уу, та нар. Франкфуртад хаягдсан эмэгтэй герман хэлний мэдлэг муу, тус газарт таних хүн байхгүй, мөн мөнгөгүйн улмаас хүнд нөхцөлд үлдсэнийг бүгд мэдэж байсан. Монголын төрийг хамгийн ихээр буруутгах шалтгааныг энд хэлье. Хэн ч маргахгүй ганц л үнэн бий. Тэр онгоцон дотор, тэр нислэгээр ирж байгаа иргэд дотор вирусийн халдвартай нэг бус хүн байгааг бүгдээрээ мэдэхийн цаагуур мэдэж, гадарлахын цаагуур гадарлаж байсан. Хэрэвзээ тэр хаясан эмэгтэйн төлөө хэн нэг дарга Онцгой комиссынхон руу ярьсан бол Франкфурт дээр ажиллаж байсан Элчингийнхэн, бусад албаны хүмүүс хэн нь ч асуудалгүй тэр эмэгтэйг суулгаад ирэх байсан. Бодит үнэн үүндээ байгаа учраас л адгийн шаар болжээ гээд байгаа юм...
 
Өөрсдөө л эх орондоо тухтай ирж байвал боллоо гэсэн монголчууд бидний эгоист хандлага бол ёс суртахууны бодит доройтол мөн. Франкфуртын тэр онгоц ирлээ, маргааш нь нислэгээр ирсэн зургаан иргэнээс корона илэрлээ гэж албан ёсоор мэдээлсэн. Долоон хүн болгоод авчрахад юу нь болохгүй байсан юм бэ, хамт ирсэн монголчууд аа, Улсын онцгой комиссынхоон.
 
Үнэндээ монголчууд бидний ёс суртахуун хэврэг байна. Бид өнгөрсөн 100 жилд лавтай ёс суртахууны тухай ярьсан, бичсэн. Бидний бичсэн туурвисан уран бүтээл бүхэн ёс суртахуун, сайхан сэтгэлийн тухай байсан. Үүгээрээ бид хүмүүжиж, төлөвшиж байгаа гэж бодож ирсэн.
 
Өнөөдөр ч гэсэн Монголын нийгмийн сэтгэл зүй тэр аяараа ёс суртахуун, хүнлэг сэтгэлд уриалсан урлаг уран сайхан, утга зохиол, ухаалаг санаа илэрхийлсэн туурвилуудын дунд хөвж, живж байгаа. Тэрний ид шид тэгээд хаана байна. Хаа байсан соц нийгмийн үеэс л “Холбоочин Жанчив бидний алдраа...” хэмээн дуулж, эр зориг, эх оронч үзлээр хүмүүжиж байна гэж бодсон. Эх орон, ард түмнийхээ төлөө Түвдэнгийн Бор шиг хаднаас үсэрч, Матрасов шиг цээжээрээ бууны ам хааж бусдыгаа хамгаална хэмээн хүмүүжсэн. Ядаж залуу үе маань тэр “Тусгай салаа” киноны Дэндэв шиг бусдын төлөө сэтгэлтэй байх талаар бодож чадаж байгаа юм уу. “Фауст” жүжиг бол агуу хэмээн саяхан л дээр доргүй шуугьж, сонгодгуудаар амьсгалж байгаа бололтой байсан. Тэр жүжгээс ганц афоризим цээжлээд “Ядаж энэ цаг үед, ийм үзэл санааны хэлтэрхийтэй ч болтугай явъя даа” гэж хичээж байгаа хүн байгаа юм уу...

 

Цар тахлын хүнд үед төрийг төлөөлсөн хүн бүхэнд араас нь буу тулгаж ажил хийлгэхгүй бол амиа хичээцгээх нь. Тэд төрийн хүнд байх ёс суртахуундаа анхаарах цаг болж. Монголын ард түмэн зовлон үзээгүй, өлсөж үзээгүй, дайн үзээгүй, тахал ч үзээгүй ард түмэн гэдгээ мэднэ. Гэхдээ анхны тулаандаа ороод л ийм аймхай, хулчгар, амиа хичээсэн, ёс суртахуунгүй баймааргүй байна. Голомтлон тархаж байгаа мэдээ ихсэх бүрт тулааны талбарт байгаа төрийн бүх шатныхан амин хувиа хичээж, зайгаа бариад, дүр эсгээд байвал энэ вирусийг чинь тэгээд хэн дарах юм бэ. Хэн вирустэй тэмцэх юм бэ.

 

Гэртээ хоол эргүүлээд, утсаараа бусдыг шүүмжлэхээс өөр ид шидгүй байгаа нийт монголчууд энэ вирусийг чинь дарах юм уу. Монголын төрийн ёс суртахуунтай, эр зоригтой, шударга албан хаагчид л шат шатандаа тэмцэж байж энэхүү Цар тахлыг сөнөөнө шүү дээ. Тийм болохоор тэдэндээ Монголын төр хангалттай цалин урамшууллыг нь цаг алдалгүй өг. Идэх, шүүмжлэхээс өөр идгүй, амиа хичээсэн ард түмэн чинь наад вирусийг чинь дарж чадахгүй. Ядаж хуулийн ёс суртахуунд итгэж найдъя. Хувийн ёс суртахуун өнгөрсөн хэрэг.

 

Гэхдээ ингээд хаядаг зүйл биш юм. Хувь хүний ёс суртахуун гэдэг бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдөл. Энэ өгөгдлийг нь сэргээхийн төлөө нийгэмд нөлөөтэй гэгдэх олны танил, салбар бүрийн одууд одоо хичээцгээх хэрэгтэй. Одоо л та бүгд ёс суртахууны талаар ярь, бич, лайв хий, зөв хандлагын талаар үзэл бодлоо нийгэмд хүргэ. Монголын ард түмний "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэдэг үг бий. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг илэрхийлсэн үг.

 

Монголчууд өдөр шөнөгүй амьдралын чанараа дээшлүүлэх тухай боддог нь мэдээж. Тийм бол үзэл бодол, үйл хэргээ ёс суртахуунтай болго. Түүнд нь нэмэр бол. “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ?” гэж хэн нэгэн асуувал “Бид ёс суртахуунгүй нийгэмд амьдарч байна” гэж хариулахаас өөр үг алга. Тийм байж “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...” гэж 30 жил дуулчихсан байгаа юм даа...

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419