ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1082 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа "12-р сарын 25-ны өдөр 14227 хүнд шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдсан. БЗД-ийн голомттой холбоотой 4 тохиолдол нэмэгдэж, нийт 146 хүн өртөж өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүллээ. Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төвд, хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс коронавирус илэрсэн. ХСҮТ-д 112 ойрын хавьтал илрүүлээд тусгаарласан. Мөн хоёрдогч хавьтал болох 500-гаад хүнийг илрүүлж тусгаарлаад байна." гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.26-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.26-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, December 25, 2020