Улсын хэмжээнд 25 мянга гаруй хүүхдэд хүнсний дэмжлэг хүргэлээ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн А/162 тоот “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зорилтот бүлгийн хүүхдэд хүнс түгээх ажлыг зохион байгуулж дууслаа.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 25.155 мянган хүүхдэд хүнсний дэмжлэг хүрснээс орон нутагт 20271, нийслэлд 4884 хүүхэд хамрагдав. Тэдний 12407 нь сургуулийн насны, 12.708 нь цэцэрлэгийн насны хүүхэд байлаа. Хүнсний дэмжлэгийн үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтлан зохион байгуулсан бөгөөд нэг хүүхдэд дунджаар 67.249 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний багц хүрсэн байна.