Эрүүл мэндийн яамны нийт албан хаагчдыг чөлөөлжээ

2020-12-25, 13:15 COVID-19 938 5
Эрүүл мэндийн яамны нийт албан хаагчдыг чөлөөлжээ

Цар тахлын тархалтын энэ үед Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ явагдаж, салбарын үйл ажиллагаанд саад түвэг учирч мэдэх нөхцөл үүссэн мэт мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж эхэлсэн нь ямар учиртай вэ?
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна.

-Яаманд бүтцийн өөрчлөлт хийх болсон шалтгаан юу вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан юм.
Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эмийн агентлаг буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, үйл ажиллагаа нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр болсон. Энэ нь улсын хэмжээнд эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, эмийн зах зээлд төрийн зохицуулалт хийх, эмийн аюулгүй байдалд хяналт тавихад чиглэсэн чухал шийдвэр болсон гэж үздэг Мөн тусламж үйчилгээний чанар, хүрээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас бодлогоор энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тоонд Засгийн газрын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 176 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

Засгийн газрын эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ЭМЯ албан хаагч нарыг шинэ бүтэц, хөтөлбөрийн дагуу ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байх үед дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар дотоодод гарч, улс орон даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Тиймээс шинэ бүтцийн дагуу ажлын байрны чиг үүргээ шинэчлэн батлах, албан хаагчдыг байршуулан томилох үйл ажиллагааг түр зогсоож, төрийн албаны тасралтгүй байдлыг хангах, цар тахлын эсрэг арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах арга хэмжээг цаг алдалгүй явуулах үүднээс Эрүүл мэндийн яам албан хаагч нараа хуучин бүтцээр нь ажиллуулсан.

-Бүтцийн өөрчлөлтийг он солигдохын өмнөх, хэдийгээр цар тахлын дэгдэлттэй ч баярын уур амьсгал орох өдрүүдэд хийж эхэлсэн нь анхаарал татаж байна?
-Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх ажил цаг хугацааны хувьд оны төгсгөлд таарлаа. Тогтоолыг Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу явагддаг зарчмын дагуу юуны өмнө нийт албан хаагч нарыг чөлөөлж байж, дараагийн шинэ бүтцээр нийтээр нь байршуулан томилдог процессийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

-Халаа сэлгээ явагдаж, сайд өөрийн хүнээ томилох нь гэсэн хардлага байгаад Та ямар хариулт өгөх вэ?

-Хардах эрх хэнд ч байдаг. Яамны зарим албан хаагчдыг дээр дурьдсан бодлогын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрүүд хуулийн хүрээнд гаргаж байна. Үүнийг зарим веб сайт, хэвлэлүүд албан хаагч нарыг ажлаас нь хоморголон халсан мэт ташаа агуулгаар мэдээллийг хүргэж байна. Эрүүл мэндийн яам чиг үүргээ хэрэгжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байна.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419