ЭМЯ: Шинээр 6 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1075 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яхм ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 6 нэмэгдэж Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1,075 боллоо. Улсын хэмжээнд нийт 418149 хүн шинжилгээнд хамрагдсан. ЗӨСҮТ 6 объектод ариутгал халдваргүйтгэл хийсэн.
Эдгэрэлт – 584
Эмчлэгдэж байгаа- 482 \Хөнгөн 416, Хүндэвтэр 57, Хүнд 6, Маш хүнд3\
Нутаг буцсан 9 хүн болсон байна.
ОХУ-д өвчлөл цаашид тархах магадлал өндөр байна.
Англи улсад гарсан шинэ мутацид орсон коронавирусийн халдвараар Хонгконгд хоёр хүн өвчилсөн. Шинэ коронавирусийн тархалтын хурд өндөр, бага насны хүүхдүүд, залуучуудыг өвчлүүлэх хандлага их байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.25-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.25-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, December 24, 2020