ОХУ-аас оруулж ирсэн өндгийг 450 төгрөгөөр худалдаална
Манай улс ОХУ-аас дөрвөн вагон өндөг оруулж ирсэн. Тэгвэл хойд хөршөөс импортоор орж ирж байгаа өндөг нь Монгол Улсад 400 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа юм байна. Тиймээс зах, худалдааны төвүүдээр 450 төгрөгөөр зарагдаж байгааг ШӨХТГ-аас мэдэгдлээ.
Харин дотоодын Түмэн шувуут, Баян компаниудын хувьд ирэх оны 31-ний өдөр хүртэл задгай өндгийг 340 төгрөгөөр нийлүүлж байгаа учраас зах худалдааны төвүүд өөрсдийн зохих ашиг, НӨАТ нэмээд 360-400 төгрөг хүртэл худалдаалж байгаа аж.
Эх сурвалж: polit.mn