Гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойших хугацаанд буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд УЕПГ-аас зөрчлийн 20.764 хэрэг бүртгэжээ. Уг дүн нь энэ сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад 72.7 хувиар, ялангуяа Нийслэлд 77.3 хувиар, орон нутагт 60.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Энэ хугацаанд:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил 85.9 хувийг /17833/,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.5 хувийг /1137/,
- Хүний биед халдах зөрчил 0.8 хувийг /172/,
- Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 0.6 хувийг /113/
- Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0.3 хувийг /67/,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.2 хувийг /36/
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0.1 хувийг /27/,
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0.1 хувийг /27/
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.1 хувийг /24/,
- Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 0.1 хувийг /23/
- Танхайрах зөрчил 0.1 хувийг /19/ тус тус эзэлж байна.
Нийт зөрчлийн хэргийн 60.2 хувь нь Нийслэлд, 39.8 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх үеэс өссөн дүнтэй байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад:
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин,
- Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 7 дахин,
- Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 6 дахин тус тус өсжээ.
Мөн нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл улсын хэмжээнд 2.229.396 зөрчлийн хэрэг бүртгэсэн талаар мэдээлэв.
Нийт зөрчлийн хэргийг төрлөөр нь авч үзвэл:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 88.5 хувийг /1.972075/,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.9 хувийг /87440/,
- Хүний биед халдах зөрчил 0.7 хувийг /14653/,
- Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0.6 хувийг /13525/,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.4 хувийг /8838/,
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0.1 хувийг /2743/,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.1 хувийг /2571/,
- Танхайрах зөрчил 0.1 хувийг /3150/,
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0.04 хувийг /903/ тус тус эзэлж байна.
Нийт гарсан зөрчлийн 73.8 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол 26.2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.