Монгол Улсын Шадар Сайдын тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд боллоо.
Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, ЭМЯ-ны мэргэжилтнүүд оролцож, тусгаарлан ажиглах байрны асуудлаар ярилцав.
Шадар сайдын энэ сарын 09-нд баталсан түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөж, зөрчил гаргасан иргэдийг COVID-19 халдварын нөхцөл байдлын ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлж байхаар шийдвэрлэлээ.