COVID-19-ийн эсрэг вакцинаар хүн амын 60 хувийг дархлаажуулна

2020-12-24, 11:31 COVID-19 683 0
COVID-19-ийн эсрэг вакцинаар хүн амын 60 хувийг дархлаажуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар COVID-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын багийн төлөвлөгөөг баталлаа.

Ажлын багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд коронавирусын вакциныг  ДЭМБ-аас баталгаажуулмагц эх орондоо шуурхай татан авахаар яриа хэлцэл хийж байгаа гэв. Тиймээс дотоод, гадаад дахь вакцин тойрсон мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Ч.Хүрэлбаатар: Манай улс 51 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 13-нд вакцин тойрсон сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн. Тэрээр “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байна. Үүний нэг нь “COVAX” хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэсэн банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна.

Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна. Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байна. 2020-2021 оны төсөвт 51 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг хангах төлөвлөгөө гаргасан. Мөн бид вакцинжуулах эрэмбэлэн ангиллыг хийсэн. Тухайлбал, эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил, гааль, цагдаа гэсэн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна.

Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулна” хэмээн мэдээлсэн юм. Иймд бид дэлхийн улс орнуудад хамгийн үр дүнтэй гэгдэж буй зарим вакцины талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Moderna”, “Pfizer”-ийн вакцины адил төстэй болон ялгаатай талууд

АНУ-д өнгөрсөн даваа гаригийн байдлаар 614 117 хүнд коронавирусын вакцин хийгээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. АНУ-ын Засгийн газрын коронавирусын вакцины асуудал хариуцсан хөтөлбөр тухайн өдрийн байдлаар 50 муж улс, Вашингтон хот, Пуэрто-Рикод  4.6 сая вакцин тун хүргэжээ.

Улс даяар түгээсэн вакцинуудын тоонд хамгийн өндөр үр дүнтэй гэгдэж буй “Pfizer/BioNTech”, “Moderna” компанийн аль алины вакцин багтаж байгаа боловч одоогоор “Pfizer”-ийн вакциныг хүмүүст тарьж байгааг “CDC” онцолсон байна. Гэхдээ АНУ-д “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн бол Хүнс, эмийн хяналтын газраас яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг баасан гаригт олгосон “Moderna”-гийн вакциныг даваа гаригаас түгээж эхлээд байгаа юм байна.

 

Үр дүн ижил, хадгалалтын горим ялгаатай

“Moderna” ком-панийн гаргасан коронавирусын вакциныг энэ долоо хоногийн эхээр америкчуудад хийж эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Уг вакцин нь “Pfizer-BioNTech” компанийн вакцинтай төстэй боловч хэд хэдэн ялгаатай тал байгаа аж.  АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Moderna”-гийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Moderna”, “Pfizer”-ийн вакцин маш төстэй боловч хэд хэдэн ялгаатай тал нь “Moderna”-гийн вакциныг илүү “уян хатан” болгож байна гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар өнгөрсөн сард мэдэгдсэн байна. Үр дүнгийн хувьд “Moderna”, “Pfizer”-ийн вакцины аль аль нь 95 орчим хувийн үр дүн үзүүлсэн билээ. “Эдгээр вакцин бараг л ижил үр дүн үзүүлсэн” гэж Хүнс, эмийн хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөх хорооны гишүүн, доктор Пол Офит мягмар гаригт “CNN” сувагт мэдээлжээ.

Бүтцийн хувьд хоёр вакцины аль алийг мессенжер рибонуклейн хүчилд /РНХ/ суурилан бүтээжээ. Гэхдээ өөр молекулууд учир хадгалалтын горим ялгаатай байгаа ажээ. Хадгалах орчны хувьд “Moderna”-гийн вакциныг “Pfizer”-ийнх шиг асар хүйтэн хэмд хадгалах шаардлагагүй. “Pfizer”-ийн вакциныг цельсийн -75 хэмд хадгалах шаардлагатай нь АНУ-д одоогоор ашиглаж буй аль ч вакцинаас 50 хэм хүйтэн орчинд байлгах ёстой гэсэн үг юм. Мөн уг вакциныг гэсгээснээс хойш хөргөгчинд тавхан хоног хадгалах боломжтой.

Харин “Moderna”-гийн вакциныг цельсийн -20 хэмд буюу гэрийн хөлдөөгчнийхтэй ижил хэмд хадгалах боломжтой” гэж АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Монсеф Слауи мэдээлжээ. Мөн хөргөгчинд 30 хоног хадгалах боломжтой байна. Эдгээрээс үзэхэд “Pfizer”-ийн вакциныг томоохон хүрээлэнгүүд гэх мэт зориулалтын тоног төхөөрөмж бүхий газруудад илүү түгээмэл ашиглах боломжтой бол “Moderna”-гийн вакциныг жижиг байгууламжуудад ч хийх боломжтой байж магадгүй юм.

Тун, хугацааны хувьд “Moderna”-гийн вакцины 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтай хийнэ. “Pfizer”-ийн вакцины хувьд 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн дараа тарина. Насны хувьд “Moderna”-гийн вакцинд зөвшөөрөл олгосон тохиолдолд 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг хамруулах бол “Pfizer”-ийн вакциныг 16-гаас дээш насныханд хийхийг зөвшөөрөөд байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419