2021 онд санхүүгийн боловсролоо дээшлүүлэхэд туслах 6 ЭХ СУРВАЛЖ

2021 онд санхүүгийн боловсролоо дээшлүүлэхэд туслах 6 ЭХ СУРВАЛЖ

2021 он юу юугүй гарах дөхсөн эдгээр өдрүүдэд хүн бүр ирэх оноо төлөвлөж суугаа гэдэгт итгэлтэй байна. Таны шинэ оны зорилго дунд хадгаламжаа нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга баттай болох, хөрөнгө оруулалт хийж үзэх, зарлагаа танах, орлогоо нэмэгдүүлэх гээд хувийн мөнгө, санхүүтэй холбоотой ямар ч зорилт багтсан бай шинэ он гармагц хийх хамгийн эхний алхам бол санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх юм.

Хувийн төсөв, санхүүгээ удирдах тал дээр туршлагагүй, шинэхэн нэгэн, эсвэл одоогийн туршлагаа ахиулж санхүү, хөрөнгө оруулалтын салбарт 'тоглогч' болох зорилготой хүмүүс гээд хэн бүхэнд хэрэг болох гадаад, дотоодын хэрэгцээт эх сурвалжуудыг бид хүргэж байна.

1 САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН САЙТ: Finedu.mn

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН САЙТ: Finedu.mn

Шинэ онд хувийн санхүүгээ удирдаж, мөнгөө ухаалгаар зарцуулж сурахаар шийдсэн ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл санхүүгийн боловсролын "цагаан толгой"-г танд хамгийн энгийн, ойлгомжтой, бодит амьдралд нийцүүлэн хүргэх Монголын анхны санхүүгийн хөтөч сайт мэндэлжээ.  

Finedu бол оюутан сурагч, жирийн иргэдээс эхлээд бизнес эрхлэгч гээд хэн бүхэнд банк санхүү, эдийн засгийн анхан шатны цогц ойлголтыг өгөх зорилготой мэдлэг, мэдээллийн сан юм. Хамгийн гоё нь, мөнгө, санхүүтэй холбоотой нарийн төвөгтэй, уйтгартай, ойлгомжгүй гэсэн атлаа таны мэдэх шаардлагатай ойлголтуудыг энд тал бүрээс нь тайлбарлаж хүргэдэг.

Санхүү, эдийн засагтай холбоотой ойлголтуудыг онолын нүдээр, энгийн хүний нүдээр, бизнесийн нүдээр, санхүүгийн зөвлөгчийн нүдээр харж, тал бүрээс нь шинжлэх боломжтой гээд боддоо!

Мөн хадгаламж, зээлийн тооцоолуур, санхүүгийн толь бичгээс санхүүтэй холбоотой хүссэн нэршлээ хайж мэдэх, хямралын үеийг амжилттай давах, ашиггүй зардлаа хэрхэн бууруулах, байр авах түрээслэхийн алийг нь сонгох гэх мэт олон асуултын хариултыг эндээс авах боломжтой. Өдөр тутмын амьдралд зайлшгүй тулгардаг мэдвэл зохих чухал мэдлэгийг нийтлэл, подкаст, хичээл гэх мэт өгөөжтэй байдлаар хүргэдэг нь их таалагдсан.

Голомт банкны баг хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор энэ сайтыг бүтээжээ.

ЭНД дарж Finedu сайтаар зочлоорой.

2 ЦАХИМ ТОВХИМОЛ: Lemonpress

ЦАХИМ ТОВХИМОЛ: Lemonpress

Өглөөний цайгаа уух зуураа тухайн өдрийнхөө чухал мэдээллүүдийг уншдаг зуршилтай хүмүүс гараа өргөнө үү?    Үгүй бол шинэ оноос энэ зуршлыг амьдралынхаа нэг хэвшил болгоорой. Учир нь хүмүүс улам завгүй болохын хэрээр бидний анхаарлыг татах, сарниулах зүйлс нэмэгдсээр байна. Цаг үеийн мэдээлэл авах, найз руугаа чат бичих гэж фэйсбүүк рүү ороод нэг л мэдэхэд маш их цагийг үрчихдэг бол ньюслеттер буюу цахим товхимол ашиглах нь хамгийн ухаалаг шийдэл юм.

Өглөөний кофегоо уунгаа технологи, бизнес, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт өрнөж буй чухал үйл явдлын мэдээллийг нэг дор уншдаг бол хэчнээн амар байх вэ? Бурхны авралаар яг ийм мэдээлэл хүргэдэг Lemonpress цахим товхимол мэндлээд удаагүй байна. Тэд 7 хоног бүрийн даваа, пүрэв гарагийн өглөөний 07:00 цагт өөрсдийн сайтар шүүж бэлдсэн товхимлоо тань руу мэйлдэх болно. Инстаграм хуудас нь бүр сонирхолтой!

 

ЭНД дарж Lemonpress.mn сайтаар зочлоорой.

3 ПОДКАСТ: Millennial money

ПОДКАСТ: Millennial money

Чихээрээ 'мэдээлэл авдаг' хүмүүст My millennial money подкастыг санал болгож байна. Ер нь л ажил дээр гараад удаагүй, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж амжаагүй, санхүүгийн хувьд хараахан бие дааж амжаагүй залуучуудад хэрэг болох мөнгө, санхүүгийн холбогдолтой бүхий л мэдээллийг хуваалцдаг.

Анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст, ганц бие ээж, аавуудын санхүүгийн амьдрал, хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь, хэрхэн зорилго тавьж түүндээ хүрэх вэ, 30 настнуудад зориулсан мөнгөний тухай зөвлөгөө гэх мэт сонирхолтой дугааруудыг нь сонсоорой. Мэдээж инстаграмыг нь дагачихвал товч, хэрэгцээт жижиг зөвлөгөөнүүдийг уншина. 

ЭНД дарж My millennial money подкастыг сонсоорой.

4 СУДАЛГААНЫ ПЛАТФОРМ: DUA

СУДАЛГААНЫ ПЛАТФОРМ: DUA

Илүү мэргэжлийн, судалгаанд суурилсан мэдээлэл хэрэгтэй байна уу? Тэгвэл санхүүгийн менежер, эдийн засагч, бизнес эрхлэгч, судлаач хэн бүхэнд зориулсан вэб суурьтай DUA судалгааны платформ таны гол эх сурвалж байх болно.

Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA платформ нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хамгийн орчин үеийн, боловсронгуй хэлбэр бөгөөд эндээс та дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:

  • Макро эдийн засгийн судалгаа, тойм, цаашдын төлөв
  • Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв
  • Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гэх мэт голлох түүхийн эдийн зах зээлийн судалгаа
  • Гибрид хадгаламж
  • Байгууллагад зориулсан санхүүгийн зөвлөгөө
  • Эдийн засгийн салбарын судалгаа
  • Макро эдийн засгийн боловсруулсан тоон өгөгдөл
  • Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн таамаглал
  • Зах зээлийн онцлох мэдээний анализ, эдийн засгийн нийтлэл

Монголын болон дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг 360 градусаар харж, судалгаанд суурилсан оновчтой шийдвэр гаргахад тань туслах мэдээний анализ, нийтлэл, санхүүгийн зөвлөмж, подкаст зэргийг эх хэлээрээ, үнэ төлбөргүй хүлээж авна гэдэг ховор завшаан юм.

Голомт банк харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилгоор ийнхүү Finedu, DUA хэмээх хоёр ч вэб сайтыг нээгээд байна.

ЭНД дарж DUA сайтаар зочлоорой.

5 ИНСТАГРАМ ХУУДАС: The Financial Diet

ИНСТАГРАМ ХУУДАС: The Financial Diet

Арай хөнгөн, зугаатай хэлбэрээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийг хүсэж байна уу? Тийм бол өгөөжтэй мэдээлэл хүргэдэг инстаграм хуудсуудыг дагаарай. Жишээ нь, The Financial Diet өдөр тутамдаа хэрэгжүүлж болох, амьдралд ойрхон зүйлсийг зөвлөдөг.

Челси Фаган хэмээх эмэгтэй 2014 онд The Financial Diet нэртэй блог бичиж эхэлсэн ба хожим номоо гаргаж, блогоо вэб сайт болгон өргөжүүлжээ. The Financial Diet одоо нийтлэл, подкаст, онлайн сургалт, ньюслеттер, эвэнт гээд төрөл бүрийн контент хүргэдэг.

ЭНД дарж The Financial Diet-ийн инстаграмыг дагаарай.

6 YOUTUBE СУВАГ: Ану Харчу

YOUTUBE СУВАГ: Ану Харчу

Влоггер Ану "Мөнгөө удирдъя" нэртэй цуврал контентууд хүргэдэг. Тухайлбал, хүн бүрд байх хэрэгтэй банкны таван данс, хувийн санхүүгээ удирдахад туслах апп, зардлаа танаж, хуримтлал үүсгэх уян хатан арга гэх мэт сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэжээ.

ЭНД дарж Анугийн "Мөнгөө удирдъя" цувралыг үзээрэй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419