ЭМЯ: Шинээр 57 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1063 боллоо
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 4134 хүнд шинжилгээ хийхэд нийт 57 тохиолдол илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн..
Дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.23-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.23-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, December 22, 2020