НОК: 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрнө
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НОК-оос мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Малын өвс тэжээлийн түгээлт, нийтийн тээвэр, эрүүл мэнд, банк, хэвлэл мэдээлэл, тусгайлсан чиг үүргийн 15 байгууллага хэвийн ажиллана. Бусад үйл ажиллагаа 2021 оны нэгдүгээр сарын 6-н хүртэл зогсоно.
18-иас доош градустай архи согтууруулах ундааны худалдааг зөвшөөрнө. Харин тус заасан градусаас дээш согтууруулах ундааг худалдахыг хориглоно" гэлээ.