Өмнө нь бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийн QR код автоматаар идэвхжинэ
Хатуу хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Өмнө нь 23900 тээврийн хэрэгсэлд QR олгосон ба тэдгээр иргэний QR код автоматаар идэвхжинэ. Гэхдээ загвар өөрчлөгдөж хуучин загвар нь хүчингүй болсон тул дахин хэвлээд авч явна. Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг автобусанд 12-15 хүн суулгах зохицуулалт хийнэ.
Мөн Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд такси үйлчилгээний 800 гаруй автомашинд QR код олгоно. Такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн, одоо эрүүл мэндийн дэглэм мөрдүүлээд 12-р сарын 23-наас эхлэн 800 такси, 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна.
Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй" гэж мэдээллээ.