Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, "Өндөгний нэг хоногийн нөөц байна. Манай дотоодын үйлдвэрлэгчид өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлдэг. Тэд үнээ өсгөлгүй худалдаалж байгаа ч дотоодын өндөгний нийт хэрэглээг дийлэхгүй байгаа аж. Иймд ОХУ-аас өндөг импортолж байна. Өнөөдөр дөрвөн галт тэргээр өндөг авчиржээ. Өмнө нь тус улсаас авто машинаар өндөг авдаг байжээ. Иймд тээврийг галт тэрэг рүү шилжүүлсэн байна.
Хүнсний импорт урд хил дээр долоон хоногийн турш саатсанаас өндөгнөөс гадна нарийн ногооны хангамж саатаад байгаа юм. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ сарын 7-ноос 13-ны хооронд ОХУ-аас 3.1 сая ширхэг өндгийг 259 сая ам.доллараар худалдан авчээ" гэлээ.
ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН НӨӨЦ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР:
- Мах-47 хоног,
- Гурил болон гурилан бүтээгдэхүүн- 174 хоног,
- Бүх төрлийн будаа-61 хоног,
- Хуурай сүү- 23 хоног,
- Төмс-322 хоног,
- Хүнсний ногоо- 64 хоног,
- Элсэн чихэр- 53 хоног,
- Давс- 43 хоног,
- Өндөг-1 хоногийн нөөцтэй байна.