ХӨСҮТ: Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1006 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12-р сарын 21-ний өдөр 12357 шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 13 хүнээс вирус илэрлээ. Улаанбаатарт 219 тохиолдол, бусад аймгуудад 24 цагийн дотор халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд 544, 30 хүн эдгэрч гэрийн хяналтад гарч, 1006 боллоо. 53,7 хувь нь эдгэрсэн. Нийтдээ 456 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" гэлээ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.22-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.22-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, December 21, 2020