Төрийн өндөр албан тушаалд очсон бол гоншигнох хэрэггүй

Төрийн өндөр албан тушаалд очсон бол гоншигнох хэрэггүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн амыг барьж, эрх чөлөөнд нь халдахыг санаархсан хууль өргөн барихаар яригдаж байгаа. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулж Хэвлэлийн зөвлөл гэсэн бие даасан байгууллага ажиллуулах юм байх. Хэвлэлийн зөвлөл нь бусдын нэр алдрыг гутаан доромжилсонтой холбоотой бүх гомдлыг шийдвэрлэж, тухайн редакци, болон хэвлэн нийтлэгчээс уг алдаагаа засахыг шаардах аж.

Хэвлэн нийтлэгч хэнбугай ч болов Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой. Хэрэв шийдвэрийг биелүүлэхгүй, эсэргүүцсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу тав хүртэлх жил ял эдлэх, эсвэл 80 хүртэлх сая төгрөгийн торгууль төлөх юм. Дээрээс нь хэвлэл мэдээллийн энэ байгууллагаа төсвөөс цалинжуулах тухай яригдаж байна. Ингэхлээр хуучин социализмын үед байсан хэвлэл мэдээллийг хянах төрийн байгууллагаас ямар ч ялгаагүй байгууллага бий болно.

Өргөн баригдаагүй зөвхөн санал авах түвшинд явж буй эл хууль яригдаж эхэлсэн дариудаа л олны шүүмжлэлд өртсөн. Хуучин хэвлэлийн эрх чөлөөнд халдах гэсэн хуулийн төсөл зэргийн эсрэг зөвхөн хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө зогсдог байв. Учир начрыг нь нийтэд тайлбарлаж, олны анхааралд оруулах нь зөвхөн энэ салбарынхны л хийдэг ажил байсан. Бусад хүмүүс тэр бүр хэвлэлийн эрх чөлөө ямар чухлыг ойлгодоггүй, ойшоож анхаардаггүй байсан хэрэг. Харин өнөөдөр бүх зүйл өөрчлөгджээ.

Дээрх хуулийг нийгэм даяараа шүүмжилж, хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь өнөөдөр ухаалаг утас ашигладаг хэн бүхэн цахим сүлжээнд нэгдэж, твиттер, фэйсбүүк, инстаграм ашигладаг болсон. Тэд бүгд фото сурвалжлагч, шүүмжлэгч болж, хэвлэн нийтлэгч гэх нэр томьёонд хамаарч байгаа. Тиймдээ ч тэд хэвлэлийн эрх чөлөө гээч ямар үнэ цэнэтэй зүйл болохыг, энэ хуулиар өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөх гээд байна вэ гэдгийг сайн мэдэж байна. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөд маш анхааралтай, хянуур хандаж байгаа.

Анхаарахаас ч аргагүй эд. Цахим хаягтаа үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө юу юугүй барьж хориод, хэдэн арван сая төгрөгөөр торгоод эхэлбэл юу болох билээ. Тэгэхлээр энэ хууль ухаалаг утастай хоёр сая монголчуудын эрх ашигт харшилж мэдэх хууль юм. Түрүүчээсээ ч жиргэснийхээ төлөө нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө байцаагдаад, шүүгдээд, торгуулаад эхэлсэн.

Мэдээлэл гэдэг өөрөө хүч. Мэдээллийг саармагжуулж, хүчгүй болговол дарангуйллын нийгэм үүсдэг гэдгийг дундаас дээш насныхан бүгд мэднэ. Юм нуугаад, халхлаад эхлэхээрээ л балардаг, бурууддаг. Энэ удаагийн хуулийн өөрчлөлт өнөөх л төрийн хараа хяналтыг урьтал болгодог хуучин нийгмийн үнэр үнэртүүлж, өмнөх үе рүүгээ алхахыг завдаж байгаа нь харамсалтай. Бид ардчилсан нийгмээсээ ухрах ёсгүй юм. Үеийн үед ардчиллаа улам төгөлдөржүүлж, бэхжүүлж байх ёстой. Ардчилсан нийгэм бол Монголын тусгаар тогтнолын баталгаа мөнөөс мөн. Харин ардчилсан нийгмийн баталгаа нь хэвлэл мэдээлэл юм.

Харин хэвлэл мэдээллийг төрөөс хянадаг болно гэж ярьж байгаа нь ардчилсан нийгэмд өсөж торниж, үр шимийг нь хүртэн төрийн өндөрлөгт гарсан эрхмүүдийн хийх зүйл яав ч биш. Тэд Хэвлэл мэдээллийн зөвлөл нь улс төр, төрийн байгууллагын албан тушаалтнаас хараат бус, ангид байна гэж итгэл дүүрэн хэлж байгаа л даа. Цаад санаагаа нуун гоё сайхан үгээр халхавчиллаа ч цалин мөнгийг нь олгож л байгаа бол тэр төрийн бүрэн хараат байгууллага мөн. Мөнгөө өгч байж л хөгжмөө захиалдаг биш билүү. Цалингаар тогтохгүй дарга, цэргийг нь ч төр мэдэж томилж байгаа хойно төрийн хараат бус байгууллага байна гэдэг ёстой үлгэр.

Дахин онцолъё. Хэвлэл мэдээлэл ардчилсан байх ёстой. Гоё нэр, тайлбараар халхалсан институциар хэвлэлийг цензурдаж болохгүй. Хууль санаачлагчид цензурдахыг хичээж байгаа нь туйлын буруу байна. Энэ хуулийн гол зорилт нь өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө хэл амнаас холуур байлгах гэсэн л башир арга. Тэд элдэв хэл аманд өртсөндөө гоморхсондоо л ийм үйлдэл хийж буй. “Ард түмний төлөө чөмгөө дундартал, цагаан махаа эргэтэл зүтгээд байхад мууллаа” гэж л тэд хэвлэлийн амыг барих гэж оролдож байгаа нь энэ.

Тэд эрх чөлөөгүй хэвлэл мэдээлэл улс оронд ямар их хохиролтой болохыг төдийлөн ойлгохгүй байна. Эсвэл ухаж ойлгохыг ч хүсэхгүй байж мэдэх юм. Хэвлэл мэдээлэлгүй улс, төргүй улс хоёрын алийг нь сонгох вэ гэхэд төргүй ч хэвлэл мэдээлэлтэй улсыг нь сонгоно гэж дэлхийн хэвлэлийн магнат хэлсэн нь бий. Эрх чөлөөт хэвлэл мэдээлэл улс оронд ус, агаар мэт хэрэгтэй гэдгийг энэ жишээн дээрээс харж болно. Тиймээс л хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд өөрийн эрх ашгийг бодож дураараа савраа дүрмээргүй байна.

Төрд ажиллаж байгаа сайд, дарга нар бол хувь хүмүүс огт биш. Тэд бол төрийн институци. Ард түмний ивээл хайраар нэрд гарсан одууд ч гэсэн мэдээллийн эх сурвалжууд. Ганцхан бид биш, дэлхий даяар л ингэж үздэг. Энэ утгаараа тэд “Биднийг хэвлэл мэдээллээр сайн, муу гэж бичлээ, шүүмжиллээ” гэж гомдоллох эрхгүй. Өндөр албан тушаалд очиж, олны танил болвол сайн, муугаар хэлүүлнэ гэдгээ эрхбиш мэдэж байсан байлгүй дээ. Сайн сайхныг нь хүртэж байгаа бол багахан хэл ам, шүүмжлэлийг даах сэтгэлийн хат байх ёстой юм аа. Угаас тэдэнд тавигдах гол шаардлагуудын нэг нь энэ байх учиртай. Сайн дураараа л дарга, сайд, олны танил болсон. Хэн ч тэднийг дургүй байхад нь албадаж хүчлээгүй. Тийм байхад жулдрай жаал шиг гоншигнож, гомдоллоод байх хэрэггүй.

Ер нь бол сайд дарга нар гүтгэлэг, доромжлол, нэр төрд халдлаа гэсэн заалт төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй гэж хуулинд оруулах хэрэгтэй . Ийм заалт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгаа болох учиртай. Тэгээд л болоо. Бусад нь хамаа алга. Жирийн иргэд нэгнийгээ гүтгэвэл хууль шүүхээрээ явдаг л юм байгаа биз.

О.АРИУНЦЭЦЭГ

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419