Монголд анх зочилсон АНУ-ын Дэд ерөнхийлөгч

2020-12-21, 17:57 Нийтлэл 1,420 0
Монголд анх зочилсон АНУ-ын Дэд ерөнхийлөгч

Монгол улсад хамгийн анхны хөрөнгөтөн орны төлөөлөгч морилон саатсан нь 1944 он аж. Энэ тухай түүхэнд тодоор бичигдэн үлджээ. Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Х.А.Уэльс (Henry Agard Wallace) оны 7 дугаар сарын эхээр Хятад улсад айлчлаад буцах замдаа Улаанбаатарт бууж хоёр хоног зочилсон нь манай улсын анхны ерөнхийлөгчийн зэрэглэлтэй зочин болжээ.

 

“Дэд Ерөнхийлөгчийг Зөвлөлт-Хятадын харилцааг сайн мэддэг бөгөөд мөн монгол хэлээр ярьдаг Америкийн хятадач Овэн Латтимор, орос хэлтэй эдийн засагч Жон Хазард, төрийн департаментын Хятадын мэргэжилтэн Картер Мисэнт нар дагалдсанаас үзэхэд дээгүүр түвшний төлөөлөл байсан бололтой” хэмээн Баабарын “Монгол, монголчууд, Монгол орон” номонд дурьдсан нь бий.

 

Долоодугаар сарын хоёронд  дэд ерөнхийлөгчийг онгоцноос буухад маршал Х.Чойбалсан өөрийн биеэр угтаж авсан байна. Энэ бол оноос 1911 оноос хойш Монголын түүхэнд ийм дээд зэрэглэлийн зочин ирсэн анхны тохиолдол болсон юм. Тэрхүү хүндэт зочинд үйлчлэхдээ ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбууг хотын дарга болгож, Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Дамбыг албан ёсны үйлчлэгчээр, эрдэмтэн Б.Рэнчинг орчуулагчаар ажиллуулсан байна. Мөн Дотоод Явдлын  яамны ажилтнуудаас дүрэмт хувцас өмсгөн хамгаалагчаар ажиллуулжээ. Дэд Ерөнхийлөгчийг Нүхтийн амралтын хоёр давхар дүнзэн байшин, дэргэд нь барьсан 12 ханатай Монгол гэрт байрлуулж, хамгаалж, Ю.Цэдэнбал даргын Зис 101 машинаар хангасан байдаг.

Х.А.Уэльс өдрийн цагт гэрт, шөнө байшинд хоноглож Гандан хийд, Биокомбинат, Улсын их сургуульд зочилж,  хоёр ширхэг микроскоп бэлэглэж, орой нь Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжиг үзсэн байна. ЗХУ, Хятадтай хөрш зэргэлдээ орших Төв Азийн Монгол хэмээх улс болоод тэдгээр улсуудын харилцааг ихэд сонирхож байсан Америкийн тал болоод дэд ерөнхийлөгчийн хувьд цаг агаар муудан нэг хойшилсон нь Гандантэгчилэн хийдийг үзэх боломжийг олгожээ. Онгоцондоо суун хөөрсөн ч Эрхүүгийн цаг агаарын байдлаас буцан ирэн Гандан хийдийг дахин үзсэн гэж өөр эх сурвалжид дурьджээ.

Социалист системтэй улсын хийдэд хурал ном хурж байгаа нь бэлтгэсэн жүжиг эсэхийг дахин үзсэн хэмээн “Монгол, монголчууд, Монгол орон” номонд бичжээ. Юутай ч бэлтгэсэн жүжиг биш байсныг тэрээр мэдсэн нь өөр сэтгэгдэл үлдээсэн биз. Х.А.Уэльсийг явах замын дагуу болон очих газруудад нь хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргаж,  шөнийн цагт байрных нь гадна талд аюулаас хамгаалах газрын офицеруудыг автомат буугаар зэвсэглэн хамгаалуулсан байна. Энэ айлчлалын үеэр Монголд амьдарч байсан оросуудыг хоёр хоног хотоос гадагш амралтын маягаар байлгасан нь Оросын колони мэтээр улсаа харагдуулахгүй гэсэн арга байжээ.

Айлчлалынхаа хожим Дэд Ерөнхийлөгчөөс Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Т.Рузвэльтэд бичсэн тайландаа “Зөв дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухаан бодол Гадаад Монголд их байгаагийн баталгаа мундахгүй байна. Зөвлөлтийн нөлөө их байгаа нь эргэлзээгүй зүйл боловч улс төр, засаг захиргааны хяналт авьяаслаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл. Харин ч дайны дараа Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” гэж бичжээ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн энэхүү тайлан Монгол Улсын статусыг хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргахад АНУ, Англи улсуудад тодорхой нөлөө үзүүлсэн бөгөөд төрийн тусгай хамгаалалт, үйлчилгээ өөрийн улсын нүүр царай болж, гадны зочид төлөөлөгчдөд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэгийн нэг баталгаа юм. Үүнд манай ажилтнуудын байдал, төрх, үйл ажиллагаа тодорхой нөлөөлсөн гэж үзэж болох юм” хэмээн  Төрийн тусгай хамгаалалтын түүхэнд бичигдэн үлджээ.

Х.А.Уэльс  дурсамжиндаа “Ерөнхийлөгч намайг Овэн Латтиморыг дагуулж явахыг ятгаад түүнийг Хятад Оросын харилцааны талаарх дэлхийн хамгийн том мэргэжилтэн гэлээ. Хэдэн зуун жилээр тогтож ирсэн Орос-Хятадын хилийн нөхцөл байдлын талаар үнэхээр гайхаж байгаагаа Рузвэльт ярив. Тэрээр намайг хөдөө аж ахуйн мэргэжилтний хувьд хилийн хоёр талаар яажшуухан амьдарч байгааг нарийвчлан ажиглаад ирээдүйд Орос-Хятадын хооронд зөрчил мөргөлдөөн гарсан тохиолдолд үүнийг яаж зөөлрүүлэх боломж буйг судлаарай гэж захив. Хятадын коммунистуудтай тухайлан уулзах ахул энэхүү онцгой айлчлалын чухал ач холбогдол багасах тул генералисимуссас асуух нь зөв...” хэмээн бичсэн байна.

Америкийн Нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчтэй хамт манай улсад тухайн үед айлчилсан Овэн Латтимор Америкийн засаг захиргаанд манай улсын талаарх нааштай ойлголтыг төрүүлэхэд ихэд нөлөөлсөн гэдэг. Тэрээр энэхүү айчлалынхаа дараа 1947 онд маршал Х.Чойбалсангаас манай улсад эхнэр хүүгийн хамт ирэх хүсэлтээ илэрхийлж байжээ. Тухай үедээ түүний хүсэл биелэгдээгүй ч 1961 онд хүслээ биелүүлж чадсан байна. Тэрээр олон жилийн турш Олон улсын Монгол судлалын холбоог тэргүүлж байгаад насан өөд болжээ.

А.Нинжин

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419