Улаанбаатарт 12 сарын 23-аас 1 сарын 6 хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо!
УОК, Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж буй. Учир нь Баянзүрх дүүрэгт халдварын голомтод нийт 62 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" саналыг гаргасан.
Уг саналыг УОК хэлэлцэж дэмжсэн.
Тэгвэл Засгийн газар 12-р сарын 23-наас эхлэн 14 хоногийн хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Ийнхүү нийслэлд 2020 оны 12-р сарын 23-аас 2021 оны 1 дүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо.
Нэг хэсэгтээ БЗД эмнэлэгт харьяаллын бус хүмүүс хэвтэн эмчлүүлж байсан нь халдвар өөр дүүргүүдэд тархах нөхцөлийг бий болгосон байна.
Засгийн газрын мэдэгдэл