ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 993 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр улсын хэмжээнд нийт 5,961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн "COVID-19" халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна" гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.21-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.21-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, December 20, 2020