Ч.Хүрэлбаатар: Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлаад байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжтой, боломжгүй талаар нэлээд яригдсан. Гэвч хууль санаачлагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар шийдэхгүй, Үндсэн хуулийн дагуу явна гэсэн тайлбар өгч байв. Тэгвэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдааны дараа өөрийн твиттер хуудсаараа “Угаасаа нэр дэвших боломжгүй ш дээ, Нэг хүн хамгийн ихдээ өмнөх Үндсэн хуулиар хоёр удаа буюу найман жил, шинэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн ихдээ зургаан жил, тэгэхээр аль ч тохиолдолд найман жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй” гэж жиргэжээ.
Эх сурвалж:www.polit.mn