УИХ-ын гишүүн Н.Учралын бие хүнд байгаа талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гишүүний бие одоог хүртэл дээрдээгүй, сэхээнд орсон хэвээр байгаа гэж түүний ойрын эх сурвалж болон эмнэлгийнхэн хэлж байна. Харин түүнд яг юу тохиолдсон, яагаад бие нь муудсан талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр.
Цахим орчинд "Н.Учралын бөөр ажиллагаагүй болсон, нойр булчирхай нь муудсан, гадны нөлөөтэйгөөр хордуулсан байж болзошгүй" гэх мэт олон таамаг яригдаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин