ГХЯ: Дотоодын халдвар нэмэгдснээс Сөүл чиглэлийн нислэгийг цуцаллаа
Тусгаарлах байрны хүрэлцээ, дотоодын халдварын нөхцөл байдлаас шалтгаалж энэ сарын 25-нд товлосон Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг нэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ. Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарийн дагуу 16-нд Франкфурт, 20-нд Токио, 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан юм.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг
“Франкфуртын онгоцоор өчигдөр Европын орнуудаас иргэд ирсэн. Өнөөдөр дахин нэг онгоц ирж 14:20 цагт газардахаар байна. Дараагийн нислэгийг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийнэ. Харин дотоодын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор Сөүл чиглэлд 25-нд хийхээр төлөвлөж байсан нислэлийг цуцаллаа. Товыг нэгдүгээр сард эргэн мэдээлнэ. Энэ удаагийн нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой" гэв.
Эх сурвалж:www.polit.mn