ЭМЯ: Шинээр 18 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 941 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 473 хүн эдгэрээд байгаа бол нийтдээ 452 батлагдсан тохиолдол эмячлэгдэж байна” гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.18-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.18-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, December 17, 2020