Хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл олон байна

Хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл олон байна

Аливаа зүйл сайн, муу талтай. Саар нь сайн болж, сайн нь муу болж ч мэднэ. Тэр нь тухайн хүний харах өнцөг, хүлээж авах хандлагатай холбоотой юм. Дэлхий нийтийг түгшээж буй Covid-19 цар тахал ч үүнтэй адил. Хэдийгээр энэ өвчин хүн гамшиг дагуулж байгаа ч улс орнуудад сургамж боллоо. Өмнө нь ийм аюултай тулгарч байгаагүй орнууд туршлага хуримтлуулав.

Улс бүхэн өөрийн онцлог, нөөц бололцоо, гарц гаргалгааг олж харж, дүгнэлт хийж, бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байна.

Өндөр хөгжилтэй орнууд вакцин үйлдвэрлэл рүү уралдаж, шинжлэх ухааны хөгжлөөр өрсөлдөж байна. Эрдэмтэн, судлаачид нь мэдлэг, чадвараа сорьж байна. БНХАУ төрийн шийдвэр хурдан шуурхай, нүдээ олсон байх хийгээд,  нийтээр дагаж мөрдөх дэг журам, эмх цэгц, хариуцлага ямар чухал болохыг үлгэрлэв. АНУ, Их Британи, Франц улс зэрэг орнууд  хүн ам руу чиглэсэн халамжийн бодлогууд, хөл хорионы дэглэмд ч хүний эрхийн зөрчилгүй  гэдгээ харуулав.

Тухайлбал, Австралид сэтгэл зүйчид цар тахлын  хатуу хөл хорионоос хэрхэн алхам алхмаар хэвийн байдалд орох, ямар үе шатыг туулах болон аль шатанд юуг ямар хэмжээ хязгаарт хийж болох талаар хүн бүрд үнэ төлбөргүй зөвлөж, үйлчилж байв. Хүмүүсийн олон янзын боломж, нөхцөл байдлыг харгалзаж,  хөгшид, хүүхэд, жирэмсэн хүн, ганц бие эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бага орлоготой өрх, хүчирхийллийн орчинд буй иргэн зэрэг эмзэг нөхцөлд байгаа хүмүүст хэрхэн үйлчлэх вэ гэдгийг тооцоолж,  тусгай зохицуулалт бий болгожээ.

АНУ, Франц, Их Британид  хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг  чухалчилж, тэдний  сурч боловсрох эрхийг эн тэргүүнд тавьж, хөл хорионы хамгийн хатуу нөхцөлд л  цэцэрлэг, сургуулийг хаасан. Ингэхдээ  зайлшгүй салбарын /эмч, цагдаа зэрэг/ ажилтнуудын хүүхдүүд гэртээ харах хүнгүй бол сургууль дээрээ очих боломж олгож байв. Мөн онлайнаар хичээл орох үед бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Монголчууд бид ч цар тахлаас хангалттай  сургамж авлаа. Бас чамгүй туршлага хуримтлууллаа. Цаашид ямар арга зам байж болох талаар  сэтгэж, томъёолж байна. Засаглалын болон шинжлэх ухааны маань  салбар ямар байгааг олж харлаа. Монголд юу нь  илүү, юу дутуу байдгыг бүгдээрээ хэлэлцлээ. Юу хэрэгтэй, хэрэггүй  болохыг  цар тахал, хөл хорио  мэдрүүллээ. Эхлээд хөл хориог нийтээрээ эсэргүүцсэн.  Эцэст нь түүн шиг хэрэгтэй зүйл үгүй болохыг нэгэн дуугаар  хүлээн зөвшөөрөв. Хөгжил ингэж урагшилдаг, жам нь тэр байх. Ер нь бол хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл манайд олон байна. Нийтээр хэвшүүлэх соёлыг хэрхэн бий болгох талаар шинээр байгуулагдсан Соёлын яам бодлого боловсруулж,  чиг үүргээ тодорхойлоход “бэлэн жор” болох биз ээ. 

Тухайлбал, хоорондын зай барих ойлголт, ийм соёл  манайханд дутмаг. АТМ-д дугаарлаж байхдаа өмнөх хүнийхээ шилэн хүзүү рүү үлээж, мөрөн дээгүүр нь давуулж хараад зогсч байх энүүхэнд. Дэлгүүр, ТҮЦ, аливаа үйлчилгээний газарт ийм үзэгдэл зөндөө. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ үүнээс ч дор авир төрх үзүүлдэг. Амны хаалт зүүж,  гараа ариутгаж,  халуунаа  хэмжүүл гэж шаардлага тавихаар эсэргүүцэх, зодолдох, доромжлох хандлага мэр сэр гарч байв. Тэгвэл яагаад ариун цэвэр сахиж,  амны хаалт зүүж, гараа ариутгаж, зай барих ёстой вэ гэдэг “хичээл”-ийг хөл хорио бидэнд заалаа. Ямар ашиг тустайг ойлгууллаа.

Цахим буюу  зайны сургалтыг хамрагдаж байгаа хүн л  ач холбогдлыг нь илүү мэдрэхээс  тэр бүр  ойлгодоггүй. Үр дүн багатай, яаж сурсан болдог юм гэж шүүмжлэгч цөөнгүй. Тэгвэл сая бүх шатны сургууль цахимаар хичээллэж, тэр бүү хэл төгсөлтийн шалгалтуудыг  цахимаар авлаа. Байгууллагууд заавал оффист цуглахгүй цахимаар хуралдаж, ажлаа төлөвлөж, технологийн шийдэл ашиглан үйл ажиллагаагаа  явуулснаар цахилгаан дулаан хэмнэх, нэг дор олон хүн цуглахгүй байж эрсдэлийг бууруулах, цаг хугацаа хожих  зэрэг  сайн талтайг олж харав.

Урлагийн байгууллагууд заавал нүсэр  тайз засч, байр түрээслэхгүйгээр тоглолт зохион байгуулж, соёл түгээж болохыг  мэдрүүлэв. Дата байхад хүн бүхэн орон зайнаас хамааралгүй тоглолт үзэж болох шинэ соёлд суралцав.

Эмнэлэгт дугаар авах гэж хүндрэл үүсгэхгүй, лавлах утас, онлайн захиалга ажиллуулснаар дэвшил гарав. Хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэх ёстойг мэдэрч,  бизнесийн орчинд шинэ орон зай байгааг бүгд хүлээн зөвшөөрөв. Хөл хорио гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдрүүлэв. Хүүхдүүддээ цаг гаргаж амждаггүй байсан эцэг эхчүүдийн толгойд юм бодогдуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Байгууллагууд ч энэ чиглэлээр арга барилаа шинэчлэх болов уу.

Цар тахлын аюул холдонгуут энэ бүхнийг орхиж, мартах бус  улам боловсронгуй болгож, нийтэд хэвшүүлээсэй. Соёлын бодлогыг тодорхойлогч салбарын  яам нь  хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. 

Ч.Үл-Олдох

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419