УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.
2020 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.