ХӨСҮТ: Шинээр таван тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 923 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна. Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тэгэхээр нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Коронавируст халдварын дэгдэлтийн дараагаар эх уурхай нь тодорхойгүй өвчлөл энд тэндээс өвчлөл гарах тохиолдлууд байдаг" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.16-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.17-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, December 16, 2020